Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “МИАТ” ТӨХК хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчийн нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд “Эко дүүрэг” болох мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллах зорилгоор “Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир нар гарын үсэг зурав. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэхүү санамж бичиг байгуулснаар дүүргийн зам талбайн тохижилт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах, хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.