MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо

    Нийслэлийн Цагдаагийн газар гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “УДИРДЛАГЫН ТӨВ”-тэй боллоо

    2017-06-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт  “Удирдлагын төв”- ийг байгууллаа.  Өнөөдөр  Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов.

    Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий “Удирдлагын төв” нь  гэмт хэргийн гаралтыг бууруулах, хянахад ашигладаг менежментийн хэлбэр бөгөөд тухайн хотын цагдаагийн аль ч түвшний нэгжид гарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хурдан тодорхойлж, зөв оновчтой шийдвэрлэх боломж олгодог давуу талтай аж.

    “COMPSTAT”  нь “Сomputer statistics” буюу харьцуулах статистик нь цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цогц үйл ажиллагаа юм.  1994 онд Нью-Йорк хотын захирагч Руди Жулиани болон цагдаагийн газрын дарга Уйльям Браттон нар анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Энэхүү загварыг хэрэгжүүлснээр тус хотын гэмт хэргийн гаралтыг 60 хүртэл хувиар буурч, хүн амины хэрэг 1995 онд  1181 гарч байсан бол 2003 онд 596 болж 1964 оноос хойших хамгийн бага хэмжээнд очиж байжээ.

    “Удирдлагын төв”-ийг санаачлан байгуулсан Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “CompStat  нь цагдаагийн ажилтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх, үйл ажиллагаагаа бодит нөхцөл байдалд үндэслэн явуулах замын зураг, хөтөч болж өгдөг чухал ач холбогдолтой. Тухайн цагдаагийн нэгжийн удирдлагын хариуцсан нутаг  дэвсгэртээ  хүн болон  хүчээ хэрхэн  зөв,  оновчтой  хувиарлан ажиллуулах, ингэснээр гэмт хэргийн гаралтыг бууруулах, бодит эерэг үр дүн гарах боломжийг олгодог давуу талтай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарч байгаа гэмт хэргийг бууруулахад статистик чухал. Тухайн хот, нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн мэдээг долоо хоног, сар, жилээр гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийдэг. Ингэснээр тухайн хот, нутаг дэвсгэрт ямар газар, ямар төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч, буурч байгааг богино хугацаанд бодитойгоор тодорхойлох боломжийг удирдлагад олгодог. Үүнийг тодорхойлж чадснаар шийдвэр гаргагчид ямар хүн хүчээр, ямар тактикаар гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой стратеги, бодлогыг төлөвлөж хэрэгжүүлснээр эерэг үр дүн гардаг. Энэ ажил энэхүү Удирдлагын нэгдсэн төвд хийгдэх боломжтой  болж байгаагаараа онцлог юм” гэж онцлов.

    “ComрStat”-ийн технологи нь тухайн хот, нутаг дэвсгэрт хаана, ямар гэмт хэрэг гарч байгааг болон гэмт хэргийн өсөлт, бууралт, хэргийн өнгө, гаралтын байршлыг тухай бүр тодорхойлох боломж олгодог. Ингэснээр хугацаа алдалгүй нөхцөл байдлыг удирдлагын түвшинд тодорхойлох, анхаарал татсан шаардлагатай асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хамгийн чухал нь удирдлагууд нь нөхцөл байдлаа байнга бодитойгоор харж үнэлэх боломж бий болгох юм.Удирдлагууд нөхцөл байдлаа бодитойгоор харж, үнэлсэнээр тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох боломж бий болно.

    Ингэснээр шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хуваарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг бодитойгоор дүгнэж, үнэлэх, тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох, шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хуваарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах зэрэг давуу талтай.

    Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын гэмт хэргийн хяналтын системийг сайжруулснаар нийслэлийн нутаг дэвсгэр дахь урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна. Цагдаагийн нэгжүүдийн удирдлагын манлайллыг сайжруулж, ажлын үр дүнг бодитойгоор тооцож,  цагдаагийн байгууллагын нэгжийн уялдаа холбоог сайжруулж, эргүүлийн чиглэл, маршрутыг нөхцөл байдалд тохируулан оновчтой зохион байгуулах боломжтой болж байгаа хэмээн ойлгожбайгаа. Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх болон нийтийн хэв журмын албаны чиглэлээр 14 хоног тутам нийт хэлтсүүдийн хэмжээнд радио холбоогоор нөхцөл  байдлаа хэлэлцдэг болсон. Харин энэ төвийг байгуулснаар өнөөгийн Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон, гэмт хэрэгтэй тэмцэх, хянах цогц системтэй болж байгаа хэмээн ойлгож  байна” хэмээсэн юм.

    Дашрамд дурдахад, нээлтэд оролцсон албаны хүмүүс “CompStat”  нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэрэгтэй тэмцэх явдалд илүү үр дүнтэй бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломж олгоно” гэдэгт санал нэгдэж байгаагаа өгүүлж байлаа гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!