MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сонгинохайрхан дүүрэг Кембриджийн сургалт бүхий сургуультай болно

    Сонгинохайрхан дүүрэг Кембриджийн сургалт бүхий сургуультай болно

    2017-06-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн,  25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

    БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль нэг цэцэрлэг барих юм. Энэ жилийн хувьд долоон сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний эхлэл болгож СХД дүүрэгт хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаа юм. Сургуулийн барилгыг ирэх 2018 оны намар дуусгаж, хүлээлгэн өгөх юм байна.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороог НИТХ-ын шийдвэрээр 2011 анх байгуулж байсан. Анх 10800 хүн амтай байсан бол сүүлийн зургаан жилийн дотор 20000 хүрээд байна. Өнөөдрийг хүртэл энэ хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар хамтран БСШУСЯ болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дүнд өнөөдөр 26-р хороонд сургууль барихаар боллоо” хэмээлээ.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 21 ерөнхий боловсролын сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон. Уг сургуулиудыг Улаанбаатар хотод бариулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ жил эхний долоон сургуулийн барилгыг барьж эхлэхээр болоод байна. Хамгийн эхнийх нь миний сонгогдсон тойрог буюу СХД-ийн 26 дугаар хорооноос эхэлж байна. 26 дугаар хороо нь сургууль, цэцэрлэггүй байсан. Өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургуультай болж байгаагаас гадна нийслэлийн төсвөөс 240 хүүхдийн цэцэрлэг барихаар барилгын ажлыг эхлүүлж байна” хэмээсэн юм.

    26 дугаар хорооны хүүхдүүдийн хувьд 65 дугаар сургуульд суралцдаг тул ачаалал ихэсч тус сургууль 3-4 ээлжээр хичээллэдэг болжээ. Өнөөдрийн шав тавьж буй сургууль ирэх жил ашиглалтад орсноороо 65 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болох юм.

    Харин 25 дугаар хороонд 104 дүгээр сургууль байгаа хэдий ч мөн л гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Шинэ сургууль ашиглалтад орсноор 104 дүгээр сургуулийн ачаалал хэвийн болох юм. Кембриджийн сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын боловсролыг олгох Кембриджийн сургалттай өндөр шалгуур, шалгалттай ийм сургуулийг бид нийслэлийнхээ захын хороонд байгуулах болсонд баяртай байна. Сургууль ачаалал ихтэй 3 ээлжээр хичээллэдэг, олон км алхаж сургуульдаа хүрдэг гэх мэт олон хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг эхнээс нь шийдэж хэвийн ажиллагаатай болгохоор зорин ажиллаж байна. 3 ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий. Улсын төсвийн концессоор 29 сургууль барихаар шийвэрлэсэн. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил үргэлжлээд явна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт байгаа. Мөн олон улсын сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдрийн шав тавьж байгаа сургууль маань кембриджийн сургалттай. Алслагдсан хорооны иргэдэд дэлхийн хэмжээний боловсролыг олгох болсонд баяртай байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!