MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ

    Программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт эхэллээ

    2017-06-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Залуучуудын хөгжлийг дэмжих, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулаад удаагүй байгаа юм. Хөгжлийн төвийн дэргэд мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (КOIСА)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("МКIТ" )сургалтын төвтэй хамтран ажиллуулж байна. Өнөөдөр тус төвд JAWA хөгжүүлэлт болон вев програмчлалын хоёр дахь удаагийн сургалт эхэллээ. Сургалтад суухаар нийт 230 гаруй иргэн шалгалтад орж, 54 хүн тэнцэн JAVA болон web хөгжүүлэгчийн ангид гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Бид мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Монгол залуучууд маань мэдлэг оюунаа дайчилж, дэлхийн түвшинд хүрэх, амьдралын чанараа дээшлүүлэх, өөрийн эх орондоо байгаа хэдий ч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төсөл дээр хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Саяхан болсон “Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт дээр Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх 8 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны тухай ярьсан. Энэ төвийн сургалтад сууж амжилттай төгссөн иргэдийг гадны төслүүд дээр ажиллуулах талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ. Та бүхэнтэй адил энэ сургалтад суух хүсэлтэй олон залуучуудад энэ мэдээллийг түгээж хамтран ажиллаарай. Мөн сургалтдаа идэвхтэй оролцож сайн төгсөөд дараагийн шатны хөтөлбөрүүдэд хамрагдан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаарай” хэмээв. “Эм Кэй Ай Ти /MKIT/ төвийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш. Төгсбаяр “Манай сургалт дадлага давамгайлсан аргаар яваддаг учраас гурван сарын дотор суралцагчид маань өндөр түвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн чиглэлийн гадны төслүүд дээр ажиллаж байгаа туршлагатай, тэргүүлэх зэргийн багш нар хичээл заана. Бид одоогоор сургалт явуулахаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн 15 төсөл дээр ажиллаж байна. Сайн суралцсан суралцагчдыг “Бизнес инкубатор төв”-дөө дадлага хийлгэж, дадлагын хугацаанд “Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвөөс сар бүр дөрвөн зуун мянган төгрөгийн санхүүжилтийг олгох боломжтой. Цаашлаад гадны төслүүд дээр баг бүрдүүлж ажиллуулах юм. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

    Программ хангамжийн суурь сургалтад гурван сарын хугацаанд суралцсан иргэд мэргэжлийн сертификаттай төгсөх бөгөөд амжилттай төгссөн тохиолдолд сургалтын төвийн “Бизнес инкубатор төв”-д хамрагдан мэдээллийн технологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сургалтын талаар сонирхож буй залуучууд та бүхнийг “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар”  пэйж хуудаснаас мэдээлэл авахыг урьж байна. Мөн 70122999 дугаарт холбогдож сургалтын талаар тодруулна уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!