MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж байна

    Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг шалгаж байна

    2017-06-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хаасан хаалт, хашаа хайсыг буулгах, явган хүний замыг чөлөөлөх, орц гарцыг нээх” ажлын хүрээнд зам чөлөөлөх ажлыг эрчиижүүлэн хийж байна. Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 6-ны байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж, орц гарц нийтийн эзэмшлийн талбайг нээгээд байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 2 байршилд газар чөлөөлөөд байна.

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг зам чөлөөлсөн байршлуудтай танилцаж, газар дээр нь очиж танилцлаа. Ажлын хэсэгт нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн газрын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон бусад албаныхан багтсан юм.

    Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооноос зам чөлөөлсөн байршлуудыг шалгах ажлаа эхлүүлсэн юм. Тус хорооны 8 дугаар байрны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барисан хашааг буулгаснаар явган хүн чөлөөтэй зорчих боломжтой болсон юм. Харин авто машин зорчих, зам гаргаж тохижуулах боломжийг судлахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрад үүрэг болголоо.

    Ажлын хэсэг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьж нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хаасан хашааг буулгаж газар чөлөөлсөн байршилтай очиж танилцлаа. Жи Энд Эр ХХК нь эзэмшил газраа хэтрүүлэн хашаа бариад таван жил гаруй болж байгаа бөгөөд удаа дараа шаардах хуудас өгсөн ч буулгахгүй байсан учраас албадан буулгаж газрыг чөлөөлсөн юм. Уг хэсгийн газар чөлөөлөгдснөөр явган хүний зам, авто машины зогсоол болгож тохижуулах бүрэн боломж бүрдэж байгаа юм. 

    Ажлын хэсэг үргэлжлүүлэн дараах зам чөлөөлсөн байршлуудтай танилцлаа.Үүнд:

    • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Мон Инж Бар ХХК нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн хэсэгт өмнө нь явган хүн, автомашинтай зэрэгцэн нэг замаар явдаг байсан юм. Замыг чөлөөлснөөр хоёр авто машин чөлөөлтэй нэвтрэн гарах боломжтой болоод зогсохгүй явган хүн зорчих замтай болж байгаа юм. Одоо тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөөд байна.
    • Баянгол дүүргийн 19 хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгасан. Тухайн хэсэгт өмнө нь ганцхан машин явдаг түгжрэл ихээр үүсдэг, осол аваар гарах өндөр эрсдэлтэй хэсэг байсан бол газрыг чөлөөлснөөр үзэгдэх орчин нээгдэж, 2 авто машин чөлөөлтэй зөрөх боломжтой болсон юм.
    • Сүхбаатар дүүргийн 6-р хороонд "Их сүлд" ХХК нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашсан байсныг буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн хэсэгт тохижилтын ажил хийгдсэнээр авто машин зогсох зогсоол болгох бүрэн боломжтой болж байна.
    • Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо цэргийн 72 дугаар хотхон дотор байрлах Гомбожав нарын 7 иргэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа татсан байсныг буулгаж явган хүний зам гаргасан юм. Баянзүрх дүүргийн 16-р хороо Цайз 72-р хотхоны дунд зам 41,35-р байрны урд талд байрлах хашааг буулгаж газрыг чөлөөлсөн. Тухай хэсэгт өмнө нь нэг хүн явдаг нарийн гудамж байсан бол одоо явган хүн явах бүрэн боломжтой болоод зогсохгүй авто машин зорчих боломж бүрдэж байгаа юм.
    • Баянзүрх дүүргийн гийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлсөн. Ингэснээр Зүүн дөрвөн зам, Гялас төвийн хажуугийн замын түгжрэл буурах боломж бүрдэж байгаа юм.

    Харин Хүүхдийн урлан бүтээх төвийн нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж хаалт байрлуулсныг буулгаж, зам чөлөөлсөн боловч хаалтыг дахин байршуулсан талаар иргэдээс санал, гомдол ирсний дагуу газар дээр нь очиж танилцлаа. Уг байршилд дахин хаалт тависан тохиолдолд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох албаныханд засаг даргын орлогч П.Баярхүү үүрэг болголоо. Нийслэлээс зам чөлөөлсөн байршлуудыг хуваарын дагуу үргэлжлүүлэн шалгах болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!