MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

    Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих дэд хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

    2017-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Туушин зочид буудлын хурлын танхимд боллоо.

    Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт үйлдвэрлэв” тэмдэг бүхий барааны тэмдэг, шошготой бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулалтыг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

    Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Улаанбаатар хотын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Монгол Улсын урт хугацааны бодлогод улсын тогтвортой хөгжих нэг зорилт нь бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдлыг хөхүүлэн дэмжиж, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих асуудлыг тодорхой үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын хувьд баримтлах бодлого ч мөн адил хотын иргэн бүр ажилтай, орлоготой байж өрх гэрийн болоод хот, улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нэн тэргүүний зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

    Бид хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 60 хувьд хүргэн, айл өрх бүр ажилтай, тогтмол орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Мөн үндэсний үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн “Улаанбаатарт үйлдвэрлэв”, бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах асуудлыг дэмжсэн “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2016-2020 онд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогод “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн импортыг орлох экспортын чиглэлийн тэргүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын татвар, эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэнийг бид нийслэлд ажил хэрэг болгож, эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган түншилж ажиллах учиртай.Нийслэлийн зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, орчин үеийн мэдлэг мэдээлэл, дэвшилтэт технологийг ашиглах, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал бөгөөд хотын удирдлагуудын гаргасан болон цаашид гаргах шийдвэрүүд, хийж буй болон хийх ажлууд ч энэ зүгт чиглэгдэнэ.

    Бид хотоо хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг дэмжих, нутагшуулж нэвтрүүлэх, инноваци шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтаар эдийн засгаа өсгөж үндэсний үйлдвэрлэлийг бодитоор хөгжүүлэх асуудлыг ажил хэрэг болгох цаг нь болсон. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд Улаанбаатар хотын хөгжилд төдийгүй Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачлагууд хөтөлбөрт тусгалаа олж ажил хэрэг болно гэдэгт найдаж байна” хэмээлээ.

    Улсын хэмжээнд бизнес регистрийн санд бүртгэлтэй 72182 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 2017 оны байдлаар 64 хувь буюу 46153 аж ахуйн нэгж, байгууллага ажиллагаа явуулж байна. Үүнээс зөвхөн үйлдвэрлэлийн салбарт 8219 аж ахуйн нэгж, байгууллага буюу 17.8 хувь хамаарагдаж байна.

    Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий импортын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлснээр 2009-2016 оны хооронд давхардсан тоогоор 20 гаруй мянган иргэн, хуулийн этгээд нийт 37.5 тэрбум төгрөгийн гаалийн, 78.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт эдэлжээ.

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014, 2015 онуудад 5.6 тэрбум төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатайгаар олгосон. Тус зээлийн санхүүжилтийг жижиг, дунд үйлдвэрлэлийн 34, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 14,  гахай, шувуу, загасны аж ахуйн чиглэлийн 7 зэрэг нийт 55 төсөлд олгосон байна. Үүний үр дүнд 331 ажлын байр хадгалагдаж, сүүний гарц жилд нэг сая литрээр нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний тоо 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!