MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Богд хан” төмөр замыг түшиглэн дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдох боломжтой

    “Богд хан” төмөр замыг түшиглэн дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдох боломжтой

    2017-06-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Налайх дүүрэг нь 68,7 мянган га газар нутагтай. 2016 оны жилийн эцсийн дүнгээр 10349 өрхийн 36425 хүн амтай гэж бүртгэгдсэн бөгөөд хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлж байна. Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллиийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн асуудлыг хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх дүүрэг нь иргэнээ дээдэлсэн, ажилтай, орлоготой, авлигаас ангид, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий аялал жуулчлалын төв дүүрэг болох” эрхэм зорилгын хүрээнд тэргүүлэх чиглэл, байршил, давуу тал зэргээ түшиглэн, олон бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах гараагаа эхлээд байна. УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Нийслэлийн Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикт тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлсон. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн парк нь 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын хэмжээний барилгын материал үйлдвэрлэл 2 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, барилгын өртөг буурч, Налайх дүүрэг хот болон хөгжих эдийн засгийн үндэс суурь бий болох юм.

    Мөн Налайх дүүрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Богд хан” төмөр замыг түшиглэн шинээр байгуулагдсан Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Эмээлт, Аргалант зэрэг дэд төвүүдтэй дэд бүтцээр шууд холбогдон хөгжих боломжтой юм. Дээрх мега төслүүд хэрэгжсэнээр 2030 онд Налайх дүүрэг нь 65000 хүн амтай хот болж өргөжинө” хэмээн онцоллоо.

    Налайх дүүрэгт 2017 онд нийтдээ улсын төсөв болон зээл тусламж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаас нэлээдгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

    Улсын төсвийн хөрөнгөөр 2 тэрбум 728 сая төгрөгийн 2 ажил:

    • 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажил үргэлжлэл хийгдэж байна.
    • Мөн барилгын материалын аж үйлдвэрийн парк байгуулах

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 3 тэрбум 907.5 сая төгрөгийн 10 ажил:

    Бүтээн байгуулалтын чиглэлээр:

    • Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 45 хувьтай хийгдэж байна.
    • Дүүргийн зам засвар
    • Гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
    • Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн дээвэр, гадна засварын ажил
    • Хүүхдийн эмнэлгийн барилгын дээвэр гадна талын засварын ажил

    Зураг төсөв хийх

    • Дулааны станцыг өргөтгөх зураг төсөв хийх
    • Налайхын салбар бохир усны шугамын өргөтгөлийн зураг төсөв
    • Шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж сайжруулах зураг төсөв
    • Ашиглалтын шаардлага хангахгүй 2 дугаар хорооны 4.5 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн зураг төсөв
    • Дүүргийн нутгийн захиргааны ордны барилгын зураг төсөв хийх

    Олон улсын байгууллагын санхүүжилтээр:

    • 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн барилга барих
    • Швейцар улсын хөрөнгө оруулалтаар "Монгол ногоо" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх
    • БНТУ-ын Тика олон улсын байгууллагаас дүүргийн Хуульчдын гудамжийг тохижуулах ажил хийгдэнэ.

    Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 692 сая төгрөгийн ажлууд

    Багцалсан байдлаар танилцуулбал:

    • Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд
    • 2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
    • Ус түгээх цэгийн барилга болон гүний худаг гаргах
    • Камержуулалт зэрэг ажлууд хийгдэж эхлээд байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!