MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – 2020” дэд хөтөлбөр батлагдлаа

    “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – 2020” дэд хөтөлбөр батлагдлаа

    2017-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн  81 дүгээр  тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа. Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн “SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан болно.

    “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм.

    Дэд хөтөлбөр нь:

    • Хавсралт 1: Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдаа
    • Хавсралт 2: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр
    • Хавсралт 3: Хэлэлцүүлгийн саналын багц товъёог
    • Хавсралт 4: Нөлөөллийн урьдчилсан үнэлгээ
    • Хавсралт 5: Шалгуур үзүүлэлтийн хүснэгт
    • Хавсралт 6: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

    зэргээс бүрдэх бөгөөд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 225 сургууль, 623 цэцэрлэг, 8 насан туршийн боловсролын төвүүдийг хамран хэрэгжинэ.

    “Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:

    • Нийслэлийн бүх сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь эрс нэмэгдэнэ. “Нийслэлийн сургууль”, “Нийслэлийн цэцэрлэг” жишиг шалгуур үзүүлэлттэй болж сургуульд “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв” байгуулагдана.
    • Багш, боловсролын ажилтны мэргэжил, ур чадвар, ёс зүйн хандлагыг сайжруулахад дэд хөтөлбөрийн зорилго чиглэгдэнэ. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг нэмэгдүүлж, 100% мэргэжлийн багшаар хангана. Багшийн ёс зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргана. Нийслэлийн багшийн эрхэмлэх зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, олон улсын шилдэг мэргэжилтнийг урих, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар удирдах ажилтны мэргэжил, ур чадварыг дээшлүүлнэ.
    • Тусгай хэрэгцээт боловсролын төв байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулж, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулна.
    • Мөн ЕБС-ийн байршил, бүтэц хэв шинжийг боловсронгуй болгох замаар сургуулийн хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулна.
    • Сургууль цэцэрлэг бүрээр судалгаа гарган, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, хурд сааруулагчтай болгож, хүүхдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
    • Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим системд шилжүүлнэ. Цэцэрлэгийн хүнсний цахим захиалгын систем нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
    • Олон улсын хөтөлбөрт сургуулийн тоо нэмэгдүүлж, ЕБС-уудад “Ухаалаг анги” кабинет, лаборатори, робот, тоног төхөөрөмж цахим болон сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
    • Боловсролын удирдлага, багш сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хөдөлгөөнт эрүүл амьдралын хандлагыг төлөвшүүлнэ. Монгол ахуй, үндэсний бахархал, эх түүх соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшлийг дэмжсэн нэгдсэн аян өрнүүлнэ.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн боловсрол–2020” хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэдийн хүсэн хүлээж буй боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг шуурхай хүргэх бодлогын баримт бичигтэй болж байгаа бөгөөд эн тэргүүнд захын хорооллын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын салбарын багш ажилтнуудын хариуцлага, багш нарын хөгжил, нийгмийн хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах  болно” хэмээн онцлов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!