MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга Барилгын коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

    Хотын дарга Барилгын коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

    2017-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилгын политехникийн коллежийн үйл ажиллагаа, сургалтын орчин, эдэлбэр газрын ашиглалтын байдалтай танилцлаа. Хотын даргыг дагалдан явах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын гарын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад албаныхан  байсан юм. Ажлын хэсгийнхнийг Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг хүсэв.

    Барилгын политехникийн коллеж Г.Нямдулам “Манай сургуульд өнөөдөр газрын асуудал нэлээд хүндрэлтэй байгаа юм. 2004 оноос хойш газрын асуудлыг тухайн үед ажиллаж байсан удирдлагууд болон бусад хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод сургуулийн эзэмшлийн газар нэлээд хумигдсан. Зарим нь хууль бусаар олгогдож, зөвшөөрөлгүйгээр сургуулийн эзэмшил газар руу түрж орж ирсэн. Манай сургуульд дөнгөж ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгссөн 15-16 насны хүүхдүүд элсдэг. Сургууль тэр тусмаа хүүхэд, залуус амьдарч, сурч боловсордог бүсэд худалдааны төв, ТҮЦ ажиллаж, тамхи, согтууруулах ундаа зардаг зэрэг хүндрэлтэй асуудал их байна. Манайх сургуулийнхаа зүүн талаас орж ирдэг өөрийн мэдлийн ганц явган хүний гарцтай. Манай эзэмшлийн газрын хойд хэсэг буюу Улаанбаатар дээд сургуулийн эзэмшилд коллеж руу ордог автомашины хаалга байрлаж байгаа. Энэ нь яагаад ч байж болохгүй асуудал юм. Нэг өдөр хөрш сургууль маань автомашин ордог хаалгыг хаачихвал бид яаж ч чадахгүй хэцүү байдалд хүрнэ. Өмнө нь хичээлийн 2 дугаар байр луугаа орох явган гарцтай байсан. Тэр явган гарцын хэсгийг “Талын Монгол” ХХК-д, “Макс молл” талаас манай сургууль руу ордог автомашины гарцтай байсныг тус компанид өгснөөр бидний орчин хязгаарлагдмал болоод байна. Дотуур байрны газар луу “Нарантуул” компани бас түрж орж ирээд  гарааш, аж ахуйн барилга байгууламжаа барьчихсан. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас хотын даргад шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан. Өнөөдөр холбогдох албаныхантайгаа ирж асуудлыг ул суурьтай судалж шийдвэрлэхээр болсонд баяртай байна” гэлээ. 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбатар хотын өнөөгийн барилгажилт, барилгын хөгжлийн түүх бол Барилгын политехникийн коллежтой салшгүй холбоотой. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс Барилгын политехникийн коллежид тусалж, асуудлыг шийдвэрлэх ёсой гэж үзэж байгаа юм. Холбогдох албаныхан хамт явж байгаа учраас сая дурдсан асуудлыг хянаж, шалгаж, судлахыг үүрэг болгож байна. Ерөөсөө ямар ч үед онцгой байдал, түргэний машин орох боломжгүй ийм нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Тиймээс энэ асуудлыг тодорхой анхаарч шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллана. Ер нь барилгын төлөвлөлтийг 2-оос доошгүй орц, гарцтай байхаар шийдэж байгаа. Хот улам нягтаршиж буй энэ үед орц, гарцны асуудлыг маш сайн төлөвлөх шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс коллежийн орц, гарцыг хааж, өргөтгөл барьсан газруудад мэдэгдэл хүргүүлээд, газрыг буцааж олгох асуудлыг нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газарт, тус коллежийн орчмын газрын гарц, орцын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа” хэмээв.

    Барилгын политехникийн коллеж нь 1954 онд байгуулагдсан бөгөөд барилгын  мэргэжилтэн, ажилтан бэлтгэдэг төрийн ууган сургууль юм. Нийт 1900 оюутан, суралцагч, 146 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн хүүхдүүд 10 мэргэжлээр 2.5 жилийн хугацаатайгаар анхан шатны мэргэжил олгох сургалтад, бүрэн дунд боловсролтой иргэд 8 мэргэжлээр техникчийн ангид 1.5 жилийн хугацаатайгаар элсүүлж авч төгсгөдөг байна. Төгсөгчдийн 70 гаруй хувь  нь дадлагажих хугацаандаа ажлын байртай болдог аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!