MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

    Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ

    2017-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд,

    Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгоно

    Энэ ажлын хүрээнд гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлэх, хүний ялгадас болон шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулна. Мөн хаягдал ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн газрууд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах болон холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлууд хийгдэнэ.

    Сайжруулсан ариун цэврийн байгууламжийг барьж, туршина

    Энэ хүрээнд (i) олон нийтийн оролцоог хангах зорилгоор өргөн хүрээг хамарсан сурталчлан таниулах хөтөлбөрийг боловсруулах; (ii) төсөлд хамрагдах өрхүүдийг олж сонгох, тэдэнд дэмжлэг үзүүлэх олон нийтийн менежментийн бүлгүүдийг байгуулах; (iii) гэр хорооллийн өрхүүдэд олгох 1500 орчим экологид ээлтэй жорлон, битүү тунгаагуур сав, эсвэл энгийн хийцтэй, технологи нь туршигдсан, бага өртөгтэй, орчны нөхцөл, цаг уурын онцлогт тохирсон, орон нутагт үйлдвэрлэсэн материал ашиглаж барих боломжтой ариун цэврийн бусад төрлийн байгууламжуудын зураг төслийг боловсруулах, барьж угсрах, суурилуулах ажлыг гүйцэтгэх; (iv) ЖДҮ-ийн газрууд ба өрхүүдийн хооронд байгуулах сайжруулсан ариун цэврийн байгууламжийн засвар үйлчилгээ, хаягдал цуглуулах гэрээний загварыг боловсруулах; мөн (v) хаягдлыг бордоо болгох, боловсруулсан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр төсөлтэй хамтран ажиллах ЖДҮ-ийн газруудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.

    Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

    Энэ хүрээнд: (i) сайжруулсан ариун цэврийнбайгууламжийн асуудал хариуцсан анхны ажлын хэсгийг үндэсний хэмжээнд байгуулах; (ii) айл өрх, гэрээт гүйцэтгэгчид болон чиглэлийн яамдад зориулж сайжруулсан ариун цэврийн байгууламжийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх; (iii) төслийн үр дүнг чиглэлийн яамд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн хүрээнд сурталчлан дэлгэрүүлэх; мөн (iv) сайжруулсан ариун цэврийн байгууламжийг гэр хороололд нэвтрүүлэх үндэсний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулна. Уг төлөвлөгөөнд сайжруулсан ариун цэврийн байгууламж барих нэн шаардлагатай гэр хорооллын бусад хороо дүүргүүдийг тодорхойлон, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүд, хэрэгжүүлэх байгууллагуудын үүрэг хариуцлага, зардал, санхүүгийн механизм, ажлын хуваарь зэргийг тусгасан 5 жилийн  стратеги болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө багтсан. гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!