MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлхийг үүрэг болгов

    Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлхийг үүрэг болгов

    2017-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун "Өнөөдрийн байдлаар 54 байршлын газрыг чөлөөлж орц гарц, нийтийн эзэмшлийн талбайг нээсэн. Иргэдээс орц гарц чөлөөлөх саналыг авч судалгаанд нэмж баяжуулан ажиллаж байна. Чөлөөлсөн газруудаа байршлаар нь нэрлэвэл Баянгол дүүрэгт 13 газраас долоог чөлөөлсөн, Баянзүрх дүүргийн 26 газар чөлөөлөхөөс 14-г, Сонгинохайрхан дүүрэгт 24-өөс дөрвөн газар, Хан-Уул дүүрэгт наймаас дөрвөн газрыг чөлөөлсөн байна.ТҮЦ болон бусад төрийн зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 18 дугаар хороо хуучнаар Баянгол захын урд талд явган хүний замыг хашиж барьсан зөвшөөрөлгүй барилгыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн. Баянзүрх дүүрэг “Чингис” зочид буудлын хойд талд авто замыг нарийсгаж, зөвшөөрөлгүй мухлаг барьсаныг буулгасан. Санхүү, эдийн засгийн сургуулийн урд талд явган хүний замыг хашиж ТҮЦ, хашаа барьсаныг буулгасан.Орц гарц хаасан хашаа, шонг ч мөн буулгаж байгаа. Эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлсэн хашааг нь буулгахаар уриа лоозон зоогоод илүү хашаагаа татахгүй гэсэн хүндрэл учирч байна" гэлээ.  

    НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Эзэмшил газраасаа хэтрүүлж барилга барьсан эрх бүхий байгууллагуудад долоо хоногийн хугацаатай албан мэдэгдэл өгч байгаа.Долоо хоногийн хугацаанд албан мэдэгдлийг хэрэгжүүлээгүй 161 ААН байна.Эдгээр ААН-үүдэд 67.5 сая төгрөгийн торгууль ногдуулахаар болсон.161 газраас 47 газар нь торгуулиа төлсөний дараа хашаагаа татсан" гэв. 

    Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү"Эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй бол тухайн ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй. Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол нийслэлийн Засаг дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс бий" хэмээлээ.

    Мөн өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийт автомашины төлбөртэй зогсоолын зөвшөөрлийн талаар хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэх үүргийг засаг даргын орлогч өгсөн юм. Тодруулбал, автомашины зогсоолуудын ихэнхийг зөвшөөрөлгүй ажиллуулж байна. Үүнд, Баруун 4 зам Барилгын хөгжлийн төв, Цэцэг төв, Бөхийн өргөө зэрэг нийт 48 байршлын авто зогсоол зөвшөөрөлгүйгээр төлбөр авч байгаа юм.  Иймд нэр бүхий зөвшөөрөлгүй 48 авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох мөн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажилд хяналт тавьж, шуурхай ажиллах үүргийг  нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү холбогдох газрын удирдлагуудад өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!