MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга Баянгол дүүрэгт ажиллалаа

    Хотын дарга Баянгол дүүрэгт ажиллалаа

    2017-05-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороонд хүрч ажиллах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Тэд хамгийн эхэнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, дүүргийн захиргааны албан хаагчидтай уулзсан юм. Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн болон УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын орлогч, Баянгол дүүргээс сонгогдсон НИТХ-ын  төлөөлөгч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нарыг хүлээн авч, хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Манай дүүргийн хувьд бүх төсөл төлөвлөгөөт ажил нь  бэлэн байдаг учраас шийдвэрлэхэд амар байдаг. Тиймээс өнгөрсөн 7 хоногт дүүргийн хэмжээнд байгаа бүх чингэлгийг зөөж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөж байна. Баянгол дүүрэг нь мөн эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа ганц дүүрэг юм. Иймээс “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.  Гэр хорооллын дахин төлөвлөлтөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, асуудлыг шийдвэрлэн 4000 айлыг орон сууцжуулах боломж бүрдэж байна” хэмээлээ. Түүнчлэн Баянгол дүүргийн удирдлагууд өнгөрсөн сард хороодоор явж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцсан байна. Энэ ажлын хүрээнд хороодод тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлжээ. Тиймээс Засаг дарга С.Одонтуяа хороодод тулгамдаж буй асуудлуудаас нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй ажлуудыг өнөөдрийн уулзалтаар холбогдох албаны хүмүүст мэдэгдэж, асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Баянгол нь Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг. Энэ дүүргээс бид хотын төв хэсгийн өнгө зүс, нүүр царайг, олж харж болно. Мөн гэр хорооллын хэсгийг ч харж болно. Тиймээс Баянгол дүүргээс хотын дүр зургийг жижиг хэлбэрээр нь олж харах боломжтой. Дүүргийн нүүр царай ямар байхаас шалтгаалан нийслэлийн өнгө төрх ямар байх нь шалтгаална. Мөн уг дүүрэгт Ардчилсан нам ялсан байгаа. Тэгэхээр дүүргийг ямар намын, хэн удирдаж байгаагаас үл хамааран бидний зорилго нэг байх учиртай. Энэ бол хотын хөгжлийн асуудал. Тиймээс бид нэг зорилго, чиглэлээр ажиллана. Нийслэл нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь, эдийн засгийн үзүүлэлтийн 60-70 хувийг эзэлж байгаа юм. Хотын хөгжил, статус ямар байхаас хамаараад Монгол Улсын хөгжлийг тодорхойлно. Тиймээс хотын эрх зүйн байдлыг шинэчлэх ёстой гэж бодож байгаа. Хуулийн шинэчилсэн найруулга ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах байх гэж найдаж байна. Өнөөдөр захиргааны албан хаагчидтай уулзаж байгаа учраас би та бүхнээс хариуцлага нэхнэ гэдгээ албан ёсоор хэлье. Төрийн захиргааны байгууллага, албан хаагчдын нэг гол дутагдал иргэдийнхээ, нийгмийнхээ гүнд орж ажиллахгүй байгаа явдал. Дөрвөн хананы дунд суугаад нэгэн рүүгээ бичиг цаас шидэлцээд, мөнгө, санхүү багагүй зарцуулдаг хэрнээ тэр нь үр дүн багатай байна. Төрийн захиргааны шинэчлэлийн хүрээнд албан хаагчид амьдрал дунд орж ажиллах хэрэгтэй. Энэ асуудлыг би дүүрэг бүрийн захиргааны албан хаагчдад хэлж байгаа. Саяхан Орон нутгийн хөгжлийн сангаас хийх ажлын жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтыг  НИТХ-ээр мөн баталсан. Эдгээр төслүүдийн ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтраад уялдаа холбоотой хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцлов.

    Энэ жил жил Баянгол дүүрэгт нийслэлийн төсвөөс 7 тэрбум 356 сая , улсын төсвөөр 4 тэрбум 400 сая, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 1 тэрбум 359 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зэрэг нийтдээ 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!