MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо

    Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо

    2017-05-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Улаанбаатар хотын УСУГ-ын гэрээт ус түгээгчидтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн гэр хорооллын ус түгээх байрны түгээгчдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа юм. Уг үйл ажиллагааг нээж УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Ус сувгийн удирдах газар нь 1959 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах шалгуурт тохирох усыг байгальд нийлүүлэх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. УСУГ нь анх 2006 онд 13 ус түгээгчийг гэрээтээр ажиллуулж эхэлсэн байдаг. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд гэрээт түгээгчдийн тоо эрс нэмэгдсэн. Би энэ ажлыг аваад 7 сар болж байна. Энэ хугацаанд та бүхний асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээн ажиллаж байна. Үүний хүчинд өнөөдөр гэрээт ус түгээгчдийг үндсэн ажилтан болгохоор шийдвэр гаргуулж чадлаа. Энэ нь ганц миний хийсэн зүйл биш. Үүний ард НИТХ-ын дарга Ц.Сандуй бидний санал, бодол, хүсэлтийг тууштай дэмжин ажилласны хүчээр өнөөдөр бид энэ асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм.  Ингээд төсвийн тодотголоор манай байгууллагын асуудлыг онцлон авч, тулгамдаж буй асуудлыг шийдэж өгсөн явдалд НИТХ-ын дарга Ц.Сандуйд онцгойлон талархлаа илэрхийлье.

    Та бүхэн үндсэн ажилтан болсноор мэдээж маш олон давуу тал бий болж байгаа. Тухайлбал, зайлшгүй шалтгаанаар илүү цаг ажилласан тохиолдолд тодорхойлолтын дагуу илүү цагийн нэмэгдэл, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилласан өдөр тутамдаа 3000 төгрөгөөр бодож олгох, сарын ажлын үр дүнгээр олгох шагналын журмын шагнал авах нөхцөл, үзүүлэлтийг биелүүлсэн ажилтнуудад улиралд нэг удаа урамшуулал авах, ажлын өндөр амжилт гаргасан ажилтнуудыг байгууллагын болон дээд байгууллагын шагналаар шагнуулах, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнууд “Ахмадын санг зарцуулах журам”-ын дагуу тэтгэмжид хамрагдах зэрэг олон давуу тал бий болж байгаа билээ” гэв.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй ““Энэ хамт олны төлөө би энд ирсэн гэж” Ц.Төрхүү даргын хэлсэнчлэн МАН сонгуульд ялахдаа “Иргэн рүүгээ чиглэсэн бодлогыг явуулна” гэж амласан. Тиймээс бид энэ амлалтаа биелүүлэхийн төлөө, мөн иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилгоор УСУГ-ын гэрээт ус түгээгчдийг үндсэн ажилтан болгох асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд гэрээт ус түгээгч 300 орчим иргэн үндсэн ажилтан болох боломж бүрдж байгаа юм. Зөвхөн энэ асуудлаас гадна маш олон зүйл шийдвэрлэж өгөх хүсэлтийг Ц.Төрхүү дарга надад  тавьж байгаа. Үүнийг боломжоор нь шат дараатайгаар шийдвэрлээд явах болно. Хүний амьдралд ус хамгийн чухал. Усгүйгээр хүн амьд явахгүй шүү дээ. Тиймээс энэхүү чандмань эрдэнэтэй шууд хамааралтай ажилладаг  та бүхнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Ингээд та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилтыг хүсье” хэмээн онцолсон юм. Мөн уг уулзалтын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй УСУГ-ын Зөөврийн ус хангах албаны ус түгээгч Т.Даваажаргалд өргөө цагаан гэр бэлэглэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!