MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит 10 дугаар хуралдааныг нээж хэлсэн үг

    НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит 10 дугаар хуралдааныг нээж хэлсэн үг

    2017-05-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Хурлын эрхэм Төлөөлөгчид өө! 
      Нийслэлийн Засаг дарга аа!
      Нийслэлийн иргэд ээ!   
      Та бүхэнд энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

      Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Х хуралдаанаар “Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан”, “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол” болон агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх саруудад хийх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


    Өнөөдрийн хуралдаан цаг үе, нөхцөл байдлын хувьд ч, хэлэлцэж буй зарим асуудлын тухайд ч нэлээд онцлог юм.


    Манай орны улс төрийн амьдралын томоохон үйл явдал болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн компанит ажил хэдийнээ эхэлж, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж, олон нийтэд албан ёсоор мэдээллээ. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

    Улсын Их Хуралд суудалтай намууд сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын чиглэлээр ихээхэн үүрэг хүлээн оролцдог учир сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт хуралддаг хуралдаанаа нэг долоо хоногоор урагшлуулж, өнөөдөр хийж байна. Хуралдааны хугацааг урагшлуулах асуудлыг  НИТХ дахь намын бүлгийн дарга нартай зөвшилцөж, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

    Хоёр Засаг даргыг дамжин хэрэгжсэн Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх юм.


    Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2016 оны төсвийн гүйцэтгэл, аудит хийлгэсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг НИТХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 б, Төсвийн тухай хуулийн  61 дүгээр зүйлийн 61.4, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэж батлах учиртай.


    2016 оны Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 14.6 тэрбум буюу 1.6 хувиар, үүнээс татварын бус орлогын төлөвлөгөө 18.0 тэрбум төгрөгөөр тасарч, хотын шуудын орон нутгийн төсвийн нийт зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэл 97.7 хувь байна.

    Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд хотын шуудын 2016 оны зардлын хэмжээг төлөвлөснөөс 12.2 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар бууруулж, төсвийн хөрөнгийг хэмнэж ажилласан нь сайшаалтай.


    Гэвч Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнээс 25.6 тэрбум төгрөгийн ажил дутуу хийгдсэнийг ажлын зохион байгуулалт, сахилга, хариуцлагатай холбож үзэхээс өөр аргагүй.


    Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар урьдчилсан байдлаар тохиролцоод байна. 


    Хөтөлбөрт хамрагдахад төсвийн бүтцийг сайжруулах чиглэлээр зарим үүрэг хүлээсэн тул Улсын Их Хурал 2017 оны хаврын чуулганы эхэнд Монгол Улсын  2017 оны төсөвт тодотгол хийж баталсан билээ.

    Үүнтэй уялдуулан Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн 2017 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


    Төсвийн тодотголоор төсвийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатган, үр ашиггүй зарлагыг  бууруулах талаар хотоос хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд үргэлжлүүлэх шаардлагатай байна.

    Хуралдаанаар хэлэлцэх 3 дахь асуудал нь хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай юм. Төр, засгийн байгууллагууд, Нийслэлийн ИТХ, Засаг даргаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд, бас дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч, галлагаа багассаны улмаас хотын утаа багасч байгаа хэдий ч агаар, орчны бохирдлын асуудлыг бид анхаарал, хяналтаасаа гаргаж болохгүй.  Хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд ирэх саруудад хийх ажилд хүч, анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж үзэж байна.


    Иймээс өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар 5-9 дүгээр сард авах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэлэлцэж батлах юм.

    Төлөөлөгчдийн ирц “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, НИТХ-ын хуралдааны дэгийн 4.7-д заасан хэмжээнд хүрч байгаа тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан нээснийг мэдэгдье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!