MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгоно

    Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгоно

    2017-05-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Чингэлтэй дүүргийн удирдлагууд өнөөдөр “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож, нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өглөө.

    Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Манай дүүрэг 159514 хүн амтай, засаг захиргааны 19 хороо нэгжтэй. Үүнээс 6 хороо төвийн буюу байшин хороолол, үлдсэн нь гэр хорооллын бүсэд байна. Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд хэрэгжих “Эрүүл мэнд 2020”, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн–Хотын соёл”, “Хамтдаа хөгжье”, “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Ногоон дүүрэг”,  “Хүний нөөц, Нийгмийн баталгааг хангах“, “Чингэлтэйн боловсрол”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх”  хөтөлбөрүүдийг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д нийцүүлэн боловсруулж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

    “Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Австри улсын "The cool tool" компанид үйлдвэрлэдэг таваас дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой "Юнимат" бүтээлч машин буюу цахилгаан болон гар багаж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хэрэгслүүдээр ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөр технологийн танхимуудыг тохижуулсан. Арьс мэдрэгчтэй, цахилгаан багажны ирэнд хуруу болон биеийн аль нэг хэсэг хүрэх үед багаж автоматаар зогсдог зэрэг аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багажийг дүүргийн төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр 2016 онд ерөнхий боловсролын 5 сургуульд суурилуулсан билээ. 2017 онд дүүргийн төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгөөр мөн нэмж 4 сургуулийн хөдөлмөр технологийн танхимыг тохижуулахаар төлөвлөөд байна.

    2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жишиг” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэхэд дүүргийн зүгээс 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ.

    Дүүргийн хэмжээнд авто замын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, орц, гарц нээх, хөрсний бохирдлийг бууруулж, тоосонцорыг багасган иргэдийн амар, тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог нэмэгдүүлэх ажлыг дэс дараатай, иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан нөөц бололцооны хүрээнд хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр 7 дугаар хороонд 500 у/м авто зам, урсгал зардлаар 7, 11, 12 дугаар хороодод 1.5 км байгалийн чулуун болон бетонон авто зам, Чингэлтэй хайрхан ууланд “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” бүхий амралт, аялал зугаалгын бүс болгон тохижуулахаар 230 у/м байгалийн чулуун авто замын ажлыг эхлүүлээд байна” хэмээн онцоллоо. 

    Тус дүүргийнхэн 2017 онд “Ногоон дүүрэг”  хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй хайрхан уулыг түшиглэн “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй амралт, зугаалгын бүс бий болгохоор зураг төсөл боловсруулан ажлыг эхлүүлсэн байна. Хаврын ногоон байгууламжийн ажлын арчилгааны хүрээнд 286 улиас мод, 152 ширхэг бут сөөг, 5901 метр ургамалан хашлагын тайралт, хэлбэржүүлэлт, шохойжуулалт, 58940 м2 талбайн зүлэг самналт, 58940 м2 талбайд хаврын цэнэг усалгаа тогтмол хийж буй аж.

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин “Нэг гараа-Тэгш боломж-I, II” зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай 544 хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ. Нийслэлийн төсвийн тус бүр нь 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 12, 16, 17 дугаар хороонд 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, 120 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн цогцолборын барилгууд баригдаж ашиглалтад оруулсан байна. Эдгээр цэцэрлэгүүдэд нийт 680 гаруй хүүхэд багачууд хүмүүжиж, тухайн хорооны 100 гаруй иргэн ажлын байртай болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!