MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Хотын хөгжил - Хамтын хүч” зөвлөгөөн боллоо

    “Хотын хөгжил - Хамтын хүч” зөвлөгөөн боллоо

    2017-05-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн 9 дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын “Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцсон юм.

    “Хотын хөгжил-Хамтын хүч” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжид ажиллан, нийслэл хотын хөгжлийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч та бүхэнд гүн талархал илэрхийлье. Улаанбаатар хот маань улсын нийслэлийн үүргээ чанд биелүүлж, иргэнээ дээдэлсэн хот төлөвлөлт, байгуулалт өрнүүлж, ДНБ-ий дийлэнх хувийг үйлдвэрлэж, хот бүрдүүлэгч салбаруудаа хөгжүүлсэн нь төрийн бодлогын үр дүн, иргэд, төрийн ажилтан бид бүхний хамтын бүтээл, зүй ёсны бахархал билээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн амин сүнс нь иргэн юм.  Нийслэл, дүүрэг, хороо, хэсгийн ажилтнууд иргэддээ амалсанаа биелүүлж,  хариуцлага сахилга батыг  өндөржүүлж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна. Нийслэлийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хороо бүрт цэцэрлэг”, “Хороо бүрт төрийн үйлчилгээг хүргэх” ажлуудыг шат дараалан  хэрэгжүүлэхэд  хэсгийн ахлагч та бүхний хүчин чармайлт их юм.

    Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хороодыг бэхжүүлэх, нэгдсэн цогцолбор байртай болгох, техник хэрэгслээр хангах, хороонд ажиллаж буй ажилтнуудыг чадавхжуулах зэрэг арга хэмжээ авч “Хороо” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж ажиллалаа. Өнөөдөр нийслэлийн 152 хороонд 1400 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна.

    Нийслэл хотын тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийн оролцоо, эрэлт, саналыг нийслэл, дүүргийн бодлого, шийдвэрт тусгуулахад анхан шатны нэгжид ажиллаж буй та бүхний санаачлага, үүрэг, оролцоо ихээхэн чухал байна.

    Улаанбаатар хотын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулах, замын  халтиргаа гулгаанаас сэргийлэх, зам талбай, гудамжийг гэрэлтүүлэх зэрэг уламжлалт ажил төдийгүй, хотоо хөгжүүлэх ажилд та бидний хамтын хүч, чармайлт хамгийн чухал.

    Хотын хөгжлийг хамтын хүчээр бүтээцгээе. Сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе” хэмээв.

    Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын нэг сая 360 мянган иргэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар юм. Та бүхэнтэйгээ өнөөдөр Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтнуудын хамт уулзаж байгаадаа баяртай байна. Би та бүхэнд нийслэлийн хөгжлийн чиг хандлагын талаар товчхон мэдээлэл өгөх болно. Учир нь, НИТХ-аас баталсан нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх хамгийн анхан шатны хүмүүс бол та бүхэн юм. Бид “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Засаг дарга миний бие алслагдсан 3 дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ойрын хугацаанд төвийн 6 дүүрэгт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид бүхэн энэ онд нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөө, хүртээмжтэй хотын засаглалыг бэхжүүлэх нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ жил бид нийт 35 багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

    Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлнэ.

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг сайжруулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана. 

    Улаанбаатарын бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулахаар үйлдвэр, худалдаа үйлчилгээ дагнан тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын аятай орчин бүрдүүлсэн дагуул хаяа хот, тосгод, шинэ суурьшлын бүсүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.

    Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг хотын баруун, зүүн хэсэгт байгуулна.

    Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө,  III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT төслийг эхлүүлнэ.

    Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж, 250 мянган м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг цахилгаан станцад хэрэглэнэ. Азийн хөгжлийн банкны 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх 600-900мм 7,2 км цэвэр, 8.6 км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.

    Хотын ус хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжүүлж, цэвэр усны доод эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож хотын усан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.

    Түүнчлэн нийслэлийн “ Шилдэг хороо” шалгаруулах уралдааныг нийт 152 хороонд эхлүүлж буй талаар НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулсан юм.  Тэрбээр “Засаг захиргааны үндсэн нэгжид ажиллаж, төр иргэдийг холбогч гүүр нь болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг айл өрх бүрт хүргэж, түүнийг сурталчлан таниулахын зэрэгцээ, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан, ажиллаж байгаа та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Сайн засаглалыг бэхжүүлэгч анхдагч үндэс суурь бол хүнлэг, чадварлаг, ажил хэрэгч хэсгийн ахлагч, мөн хариуцлагатай төрийн үйлчилгээний эх үндэс нь чадварлаг, мэргэшсэн албан хаагч бүхий хороо байдаг билээ. Цаашид хороодын хөгжлийг бодит хөрөнгө оруулалтаас гадна, төрийн албаны өндөр ёс зүйтэй, мэдлэг боловсрол, ур чадвартай хорооны ажилтан, хэсгийн ахлагч нараар тодорхойлох он жилүүдэд бид ажиллаж, амьдарч байна. Өнөөдөр нийслэлийн 152 хороодын Засаг дарга нарын  50 хувь нь  багш, инженер,  эрх зүйч,  эдийн засаг мэргэжилтэй, 13 хувь нь 6-аас дээш жил хорооны Засаг даргаар ажилласан, дунджаар 43 настай байгаа бол хороодын 1479 хэсгийн ахлагч нарын 65 хувь нь дээд, бүрэн дунд боловсролтой, 19 хувь нь 6-аас дээш жил ажилласан, дундаж нас 45 байгаа нь 2012 онтой харьцуулахад 6 насаар  залуужсан байна.

    Иргэдийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, оролцоог хангахуйц төрийн үйлчилгээг хүргэхэд чадварлаг, мэргэшсэн, өндөр чадавхтай төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагатай болжээ. Тиймээс энэхүү ажлын эхлэл болгон хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн “Хотын засаглал” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2017 оны 04 сарын 26 өдрөөс нийслэлийн 152 хорооны 1479 хэсгийн ахлагч нарт зориулсан сургалт эхлүүлээд байна” гэлээ.

    Түүнчлэн уг арга хэмжээий үеэр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!