MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017” боллоо

    "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017” боллоо

    2017-04-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”  өнөөдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот  Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлсний дараа УИХ дарга М.Энхболд,  Ерөнхий сайдын мэндчилгээг холбогдох албаныхан уншиж танилцууллаа.
    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүн амын орон сууцны хэрэгцээг хангах үүднээс “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд илгээлтдээ дурьджээ. Тэрбээр, Барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болсон нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна. Засгийн газраас барилгын салбрын шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх  талаар дэмжих болно” хэмээсэн байна.

    Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээс хойш барилгын компаниуд  идэвхтэй ажиллаж байгаа ч дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас ажил төдийлөн урагшилж чадахгүй байгааг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэллээ.
    Тиймээс гэр хорооллийн 200 айл тутмын дунд нэг ус, дулаан дамжуулан бичил төв буюу “Service centre” байгуулахаар ажиллаж байгаа аж. “Service centre” байгууласан хэсгийн айл өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж амины орон сууц барих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг дурьдсан юм.

    Түүнчлэн “Улаанбаатар хот болоод 9 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар болон бусад таван аймагт, Полшийн засгийн газрын зээлээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар ярилцаж байна. Мөн аймгийн төвүүдэд цэвэр усны хангамж томоохон асуудал болж байна. Тухайлбал, Улаанбаатар хот болон Говь-Алтай аймаг. Тэгэхээр цэвэр усны нөөцөө хэмнэхийн тулд айл өрхүүдээс цэвэрлэх байгууламжид очиж, шүүгдсэн усыг үйлдвэрлэл болон орон сууцны 00 өрөөнд ашигладаг болно. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт суулгадаг болсон. Энэ онд 300 тэрбум төгрөг тусгасан байгаа. Цаашдаа донор орнуудын зээл, тусламжид тулгуурлан санхүүжилтийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.

    Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тогтолцоог шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, компаниудын чадавхыг сайжруулах болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

    Мөн энэ үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрбээр “Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бид бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтын шинэлэг тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байна. Мөн нийслэлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжихийн тулд Улаанбаатар тусгай бүсийг байгуулж, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төвүүдийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг глд зорилгоо болгоно. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргах боломж нөхцөлийг бид бүрдүүлнэ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийн дагуу дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай орчинг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана. Мөн 2020 онд төлөвлөлтөөр замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, тээврийн хэрэгслийн ачааллыг жигд тараах зорилгоор шинээр хотын төв болон дэд төвүүдийг холбосон босоо 8, хэвтээ 5 тэнхлэг, 4 цагариг зам бий болгоно” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!