MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ

    3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ

    2017-04-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар,  “Эйч ар” клуб хамтран өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
    Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцов. Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний мөрийн хөтөлбөрт “Нэг өрх-нэг ажлын байр” гэсэн зорилт тавигдсан байгаа. Хувь хүн ажилтай орлоготой болох нь өнөөдөр төрөөс нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхтэй шууд холбоотой юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын зүгээс иргэдийг ажлын байраар хангах, орлоготой байх талд нэлээн анхаарч ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдсэн ч иргэд нь ажилгүй, орлогогүй бол хот хөгжихгүй. Хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг ажил олгогчтой нь холбож өгөх үүрэг бидэнд бий. Тиймээс энэхүү өдрлөгийг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг иргэд ихээр дэмжиж байгаагийн гол илрэл нь аж ахуйн нэгж, байгууллагын асарт дугаарлан зогсч, зөвлөгөө авч, анкет бөглөж буй хүмүүсээс харж болно. Зөвхөн өнөөдөр бүртгүүлээд өнгөрөх биш иргэд компаниудынхаа мэдээллийг авч, хөдөлмөрийн биржүүд нь эргээд ажилд зуучлах боломж бүрдэж байна. Дараагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Түүнчлэн “Нэг өрх-нэг ажлын байр” уриалгын дагуу өрх бүрээс судалгаа авч байгаа. Тухайн өрхөд ажил хийх насны хэдэн хүн байдаг, ямар сургууль төгссөн зэргийг судлаад тохирох ажил олгогч компанитай нь холбож өгч байна. Нийслэл болон дүүргийн хөдөлмөрийн газар нь судалгаа гэхээр хэдэн тоо гаргаад суугаад байх биш өөрийн биеэр яваад судалгаанд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлаад ямар үр дүнд хүрсэнээ эргэн тайлагнах байдлаар нэлээн хариуцлагатай ажиллаж байгаа” гэсэн юм.

    Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч байна. Энэ нь улс орны эдийн засагтай холбоотой учраас үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа доошилж буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Тиймээс өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Харин ажлын байрыг бий болгоход төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Мөн ажил хайгчид маш идэвхтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд 70 орчим ажил олгогчийг ажил хайгчтай нь уулзууллаа. Анзаарч харвал өнөөдрийн өдөрлөгт залуучууд их идэвхтэй оролцож байна. Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт учир дутагдалтай байдаг. Бид энэ талд түлхүү анхаарч цаашид ажлын байрны өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.

    Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс иргэдэд ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө. Түүнчлэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байв.  

    Урин дулаан цаг ирж, барилга болон хөдөө аж ахуйн ажил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн нээлттэй ажлын байрны саналыг зарим компанийн зүгээс тавьж байна. Тухайлбал Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд илрүүлэн уул уурхайн  үйл ажиллагаа явуулдаг  “Эко алт” ХХК-д гүйцэтгэх захиралаас эхлээд автын цахилгаанчин, бэлтгэгч, үйлчлэгч хүртэл 45 ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Тус компанийн зүгээс ажил горилогчдод уул уурхайн чиглэлээр хөдөө ажиллах боломжтой, ажлын туршлагатай байх шаардлагыг тавьж буй юм байна. Эхний ээлжид анкет бөглүүлнэ. Анкет дахь мэдээлэл шаардлага хангасан тохиолдолд 7 хоногийн хугацаанд ажлын ярилцлагад урьж, тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулах юм байна.  

    Харин хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” ХХК 8 төрлийн нээлттэй ажлын байр зарлав. Үүнд:

    • Нягтлан бодогч /хот, хөдөө ажиллах боломжтой/
    • Нярав / хөдөө ажиллах/
    • Мал зүйч
    • Малын эмч
    • Жолооч
    • Малчин
    • Тогооч
    • Трактор комбайны жолооч зэрэг багтсан байна.

    Тус компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлаж ажиллах гэр бүлийн малчин ажилд авах юм байна. Малчин нь 250-300 үхэр хариулах бөгөөд сард 700-1 сая төгрөгөөр цалинжуулах аж.

    Ийнхүү “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үеэр 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!