MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Соёлын довтлогоо-2” аяныг эхлүүлнэ

    “Соёлын довтлогоо-2” аяныг эхлүүлнэ

    2017-04-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.

    Хот төлөвлөлт, дэд бүцийн хүрээнд гурван илтгэл тавигдсаны нэг нь Монголын архитекторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, Монголын ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батжавын “Монгол Улсын хот байгуулалтын бодит байдал” илтгэл байлаа. Түүний илтгэлд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутагт төлөвлөлт, зохион байгуулалт хийх нь зүйтэй гэсэн гол санааг хөндсөн байв. Ингэж чадвал агаар орчин, хөрсний бохирдол буурах болно гэдгийг тэрбээр онцолж байсан юм.

    Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл сэдвийн хүрээнд долоон илтгэл тавигдсан. Доктор, профессор Ц.Цэдэвдамбын “”Монгол өргөө” төсөл, “Эй Ди Ти” компанийн захирал Т.Зая “Цэвэр агаарын БАЯНБҮРД” төхөөрөмжийн талаарх танилцуулгыг хийв. Баянбүрд төхөөрөмж нь бохир агаарыг сорж ионжуулан цэвэршүүлдэг бөгөөд ойр орчмын 10 мянган ам метр талбайн агаарыг цэвэрлэх хүчин чадалтай гэнэ. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол гэрийн цахилгаан тулга” буюу уламжлалт зуухны оронд хэрэглэж болох цахилгаан төхөөрөмжийн талаар “Мөнх амар дулаан” ХХК-ийн захирал Г.Мөнхбат танилцуулсан бол устөрөгчийн генератороор түлшийг шийдэх арга замын талаар ахмад инженер И.Бодий танилцуулсан юм.

    “Иргэдийн оролцоо, шийдэл” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн профессор, Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж,  СХД-ийн иргэн Ж.Бямбасүрэн, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн дарга Б.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар илтгэл тавилаа.

    Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэж, бодит ажил болгоход аль ч шатанд хөрөнгө мөнгөний асуудал тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар МБХ-ны ТоС-ийн Удирдах хорооны гишүүн Б.Найдалаа, ХАС банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул нар илтгэлдээ дурьдаж байв.

    С.Батболд: Хязгаарлалтын дэглэмийг хатуу баримтлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдрийн тавьсан илтгэлүүдээс аваад ажил хэрэг болгох санаа маш их байна. Улаанбаатар хот хязгаарлалтын дэглэмээ маш сайн барих шаардлагатай. Дэлхийн ихэнх хот хязгаарлалтын дэглэмээ барьснаар агаарын бохирдлоо шийдсэн туршлага бий. Гаргасан шийдвэрийнхээ дагуу энэ дэглэмээ маш сайн барина. Агаарын бохирдлын талаар хотын зүгээс олон ажил хийж байна. Цаашдаа шийдэх нэг чухал асуудал бол гэр хорооллын жорлонгийн асуудал. Үүнээс болж хөрс маш ихээр бохирдож байна. Дахин төлөвлөлтөөр чөлөөлсөн газрыг доод тал нь дөрвөн метр ухаж байж хөрс цэвэршиж байна. Энэ ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй ч бид шийдэх ёстой. Энд тавигдсан илтгэл, төсөл хөтөлбөрүүдээ нийслэлийн удирдлагуудад ирүүлээрэй. Бид дэмжих боломжтой, санхүүжүүлэх хөтөлбөрүүдээ авч хэлэлцээд эргээд холбогдож, хамтран ажиллах бололцоотой” гэсэн юм.

    Д.Оюунхорол: Хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллана

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Олон сайхан бодит ажил болж болохуйц илтгэлүүд тавигдаж байна. Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад санаа зовниж, сэтгэл гарган ажиллаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүддээ талархсанаа илэрхийлье. Энэ чиглэлээр хийх гэж буй ажил, төсөл хөтөлбөрүүдтэй БОАЖЯ хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг чухал асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх ажил нь богино хугацаанд нэг шийдлээр шийдэгдэх асуудал биш гэж бодож байна. Олон арга хэлбэрүүдийг тууштайгаар төр захиргааны байгууллагын зохицуулалт, оролцоотойгоор шийдвэрлэх хэрэгтэй. Бид агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байгаа. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд хөрс, ус, агаар орчны бохирдлын эсрэг санаа зовниж явдаг гэж бодож байна. БОАЖЯ та бүхний өмнө үргэлж нээлттэй байгаа гэдгийг дахин хэлмээр байна” хэмээлээ.

    Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн уулзалт бие биедээ мэдээлэл өгч чадсан үр ашигтайболж чадлаа. Харьяа яам, нийслэлийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулж санал бодлыг нь сонслоо. Ууулзалтаас уулзалтын хооронд бидний ярьсан шийдэлд ахиц дэвшил гарч, бодит ажил болж байх ёстой гэж би бодож байна. Өнөөдөр танилцуулагдсан зарим үйлдвэрт өөрийн биеэр очиж танилцах хэрэгтэй гэж бодлоо. Мөн танилцуулагдсан бүх л санааг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүн амьдарч байгаа учир бохир гарах нь тодорхой. Үүнийг бизнес гэж харах хэрэгтэй. Олон нийтийн бүтээлч санаа, сайн санаачлагыг дэмжээд, банк, Засгийн газарт уялдуулан холбодог хүмүүс нь дэмжээд сүлжээ үүсгээд ажиллах хэрэгтэй. Үүнийг “Соёлын довтлогоо-2” гэж нэрлээд эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн уулзалтад ирсэн та бүхэндээ талархсанаа илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!