MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сүхбаатар дүүрэг энэ сарын 20-ноос эхлэн “Хөдөлгөөнт оффис” ажиллуулна

    Сүхбаатар дүүрэг энэ сарын 20-ноос эхлэн “Хөдөлгөөнт оффис” ажиллуулна

    2017-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон. Энэ удаа мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө “Дэвжин дээшлэх  Сүхбаатар дүүрэг” нэртэйгээр баталсан. Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 289 заалтнаас дүүрэгт хэрэгжүүлэх 57 заалтыг тусгасан. Сүхбаатар дүүрэг 2017 оныг Залуучуудын хөгжил, залуучуудад чиглэсэн арга хэмжээг дэмжих, зохион байгуулах чиглэлд илүү анхаарна” гэв.

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Дүүргийн хэмжээнд Засаг даргын захирамжаар 2 удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 1295 байгууллагын 4330 хүн оролцож, 126 рэйс буюу 567 тонн хог, хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэсэн байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилтай дүүргийн Засаг дарга Х.Болормаа газар дээр нь танилцаж, хотын иргэн бүр цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрахыг  хүсч байгаа бол айл өрх, албан байгууллага болгон долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байхыг уриалсан” гэлээ. Дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр “Дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх хувийн өмчийн 5 цэцэрлэгт зорилтот бүлгийн 118 хүүхдийг хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн 2011 онд төрсөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоог хороо тус бүрээр гаргаж, 143 хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэн эдгээр хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалтыг 3-5 дугаар сард хамран сургах тойргийн цэцэрлэгүүдэд 7 хоногийн 2 өдөр 1-2 цагийн хугацаатай, сургуульд бэлтгэж байна. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” ӨЭМТ-үүд автомашинтай болсон. Ингэснээр алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдсэн” хэмээн онцлов. Харин дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод байлгах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажиллалаа. Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нэг цонх”-ны үйлчилгээгээр эхний улирлын байдлаар өдөрт дунджаар 200-250 иргэнд 8 төрлийн 64 үйлчилгээг 20 цонхоор дамжуулан хүргэсэн байна. Мөн дүүргийн Засаг дарга болон Засаг даргын орлогч нар долоо хоног бүрийн мягмар гаригт иргэдийг хүлээн авч уулздаг. Энэ хуваарийн дагуу 2017 оны эхний улиралд дүүргийн удирдлагууд 127 иргэнийг тус тус хүлээн авч уулзсан. Мөн дүүргийн Засаг дарга иргэдийн хүсэлтээр асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 3 дугаар хорооны 2а байрны иргэдтэй уулзаж, байрных нь урд ухаад олон жил болж байгаа нүхийг бөглөх, оршин суугчдын саналаар автомашины зогсоол бүхий тохижилт хийх талаар холбогдох арга хэмжээ авахаар боллоо. Төрийн албан хаагчдыг илүү чадавхжуулах чиглэлээр долоо хоног бүрийн 5 дахь өдөр албан хаагчиддаа зориулж “Мэдээлийн цаг” хийдэг. Түүнээс гадна энэ сарын 20-ноос эхлэн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулах гэж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрэхээс гадна аливаа асуудлыг газар дээр шийдвэрлэх боломжтой” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!