MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа

    Агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа

    2017-03-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хуралдаан Хангарди ордонд болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

     Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа агаар орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж гаргасан билээ. Уг зөвлөмжийн дагуу НИТХ “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Хууль, эрх зүйн орчны хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлан гаргасан. Уг хөтөлбөр нь Хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулан, дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бохирдол үүсгэгч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бий болгох гол зорилготой юм. 2017-2025 онд хэрэгжих хөтөлбөр 5 зорилт, 60 үйл ажиллагаатай.  “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр байгаль орчинд сөрөг нөлөө багатай инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар хүртээмжийг сайжруулж, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 80 хувиар багасгаж, агаар, орчинд түүхий нүүрснээс үүсгэж байгаа бохирдлыг мөн 80 хувиар бууруулах  шалгуур үзүүлэлтүүдийг оруулан ажиллаж байна.” гэлээ.

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар  Улаанбаатар хотод иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас 2002 онд батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх мэдээлэх журам”-д 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа нэмэлт өөрчлөлт оруулж, Нийслэл хот руу шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоосон талаар танилцууллаа. Мөн Улаанбаатар хотод ажиллаж байгаа 403  мэргэжлийн хяналтын улсын байцаагч агаарын бохирдлын эх үүсвэрт хяналт тавьдаг болжээ.

    Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан цааш танилцуулахдаа “Төвийн 6 дүүргийн 9 хороо цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй байсан асуудлыг Байгаль орчны сайд, хотын даргын хамтарсан захирамжаараа нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн. Агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс давсан тохиолдолд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл өгөх зорилго бүхий самбар лед дэлгэцийг  1 дүгээр сарын 15-аас 2 дугаар сарын 15-ны хооронд нийт 30 сургуульд суурьлуулсан. Агаарын  чанарыг сайжруулах бүсэд дугуй засвар, гутал засвар, ТҮЦ, павильон, харуулын байр, барилгын ажлын талбай дээрх түр байруудад түүхий нүүрс, резин эдлэл, дугуй зэрэг химийн гаралтай түүхий эд шатаахыг таслан зогсоох ажлын удирдамжийн дагуу 124 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 6 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулсан.  Шалгалтаар дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан автобусанд техникийн засвар үйлчилгээг дахин хийж, зөрчлийг арилгуулан, тус газрын техникийн хяналтын үзлэгийн төвд утааны үзүүлэлтийг дахин шалгуулж, үйлчилгээнд гаргахыг анхааруулсан.” зэрэг ажлуудыг танилцууллаа. 

    “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй танилцсаны дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Төлөвлөгөөний хэрэгжилтээс үзэхэд, хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагаа ярианаас бодит ажил руу шилжиж, хэд хэдэн үр нөлөөтэй ажлыг эхлүүлжээ гэж үнэлж байна. Тухайлбал, 2,1 тэрбум төгрөг зарцуулан гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг хэрэгжүүлсэн нь цаашид цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна. Агаарын чанарыг сайжруулах бүсэд 124 аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна.  Тодорхой, барьцтай, үр нөлөөтэй ажлуудыг “зөв эхлэл” гэж хэлж болох бөгөөд энэ нь хотын агаарыг цэвэршүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилтод нийцнэ.”  гэлээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн  8 дугаар хуралдаанаас хотын даргад  дараах  чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

    Нэгдүгээрт,  Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөөний хэрэгжилтийг эцэслэн дүгнэж, 4-р сард хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулах

    Хоёрдугаарт, 5-р сараас 9-р сарыг дуустал хугацаанд нийслэлийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх ажлыг өвөлжилтийн бэлтгэлийн хангах хүрээнд “хотын агаар, орчныг цэвэршүүлэх” агуулгаар тусгай төлөвлөгөө боловсруулж, 4-р сард хуралдах НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх 

    Гуравдугаарт, Үндэсний хөтөлбөрт нийцүүлэн “Улаанбаатар хотын агаар, орчныг цэвэршүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2020 он хүртэл хугацаагаар боловсруулж, НИТХ-д өргөн барих. Дэд хөтөлбөрт хотын агаар, орчныг цэвэршүүлэхэд иргэдийн оролцоог сайтар хангах, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох, цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан цэвэрлэх байгууламж барих санаачилгыг дэмжих, гэр хорооллын бохир усыг зайлуулах шугам сүлжээ бий болгох төсөл боловсруулж хэрэгжүүлэх зэрэг алсын хараатай, өгөөжтэй үйл ажиллагаанд хөрөнгө, хүчийг төвлөрүүлэхээр тусгах хэрэгтэй байна.

    Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын хөгжлийн дараагийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахын тулд хот байгуулалтын суурь судалгааг яаралтай эхлүүлэх шаардлага байна. Суурь судалгааны явцад хотын оршин суугчдын ажил эрхлэлт, байгууллага, иргэдийн байршил суурьшлын зохицуулалт, хотын агаар, орчны цэвэршилт гэсэн бодлогын 3 гол асуудалд онцгой анхаарч, эдгээрийг шийдвэрлэх хамгийн оновчтой гарцыг санал болгохыг чиглэл болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!