MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө

    Хоггүй хот, хариуцлагатай дүүргийн удирдлага байх үүрэг даалгавар өглөө

    2017-03-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүүргийн удирдлага болон тохижилтын компаниуд, сууц өмчлөгчдийн холбооныхонтой уулзаж, хог хаягдал, хот тохижилтын асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бичлэгийг холбогдох албаныханд үзүүлээд дүүргийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнг сонсов.

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргаж энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг даалгасан байгаа. Өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээнд нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн” гэв.

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан““Хоггүй Хан-Уул” аяныг энэ сарын 20-ноос ирэх сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллаж байна. Аяны хүрээнд  өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа хороод, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн өмчит газруудын ажилтан албан хаагчдыг хамруулан бүх нийтийн их цэвэрлэгээ хийх тухай албан тоот, удирдамж, цэвэрлэгээний газрын байршлыг 917  аж ахуйн нэгж байгууллага, 5994 иргэнд хүргүүлж, гаднах орчны цэвэрлэгээг хийлгэж, хяналт тавьж ажиллалаа. Ингээд дүүргийн хэмжээнд нийт 917 аж ахуйн нэгж байгууллага, 5994  хүн оролцож 83.6  тонн хогийг цэвэрлэж, 29  рейсээр тээвэрлэсэн” гэлээ.

    Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 17, 18-нд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Үүнд 400 иргэнийг тодорхой хэмжээгээр урамшуулж, хог цэвэрлэх багаж хэрэгслээр ханган ажиллуулсан. Цэвэрлэгээний явцад манай дүүрэгтэй хамтарч ажилладаг тохижилт үйлчилгээний 5 компанийн 37 машин, 2 ковш 90 рэйсээр 450 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна” хэмээв. Бусад дүүргийн хувьд мөн адил хог цэвэрлэх аяныг өрнүүлж байгаа бөгөөд энэ ажилд санхүү, төсвийн хүндрэл тулгамдаж байгаа гэдгийг хэлж байлаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “ Дүүргийн дарга нар албан тасалгаанаасаа гарч, нутаг дэвсгэрээрээ явж, иргэдтэй уулзан, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ удаан, хөшүүн байгаа нь ажиглагдаж байна. Үүний тод илрэл бол та бүхэн сая үзсэн дүүрэг бүрт хуримтлагдсан “Хог”-ны асуудал.  Төрийн байгууллагууд миний, чиний талбай, хариуцсан ажил  гэж ажлаас бултаж, буруутныг хайхаас  илүүтэй  “Миний хот, миний дүүрэг, миний ажил“ гэсэн сэтгэлээр зүтгэж байж бид үр дүнд хүрнэ. Цэвэр цэмцгэр,  тав тухтай орчинд иргэд амьдрахыг  хүсч байна. Иргэдийнхээ хүсэлтийг  ажлаар  хариулж, харуулах үүрэг нь дүүргийн дарга нарын  ажил юм.  Их хотын эзэн нь  нийслэлийн Засаг дарга биш  1 сая 300 мянга гаруй иргэн.  Иргэд юу хүсч шаардана, бид биелүүлэх учиртай.  Гэхдээ шаардаж, шахуулахаас илүүтэй  санаачлагатай ажиллахыг та бүхэнд хотын даргын хувьд үүрэгдэж байна. Түүнчлэн хаврын бүтээн байгуулалтын ажил өрнөхөд  барилгын хог хаягдал, далан сувгийг чөлөөлөх, ахуйн хог хаягдлыг цэгцлэх гээд “Хог“ тойрсон асуудал ундарна.  Асуудлаас зугтаж биш шийдэж явахыг та бүхэнд  хэлье.  Дүүрэг бүр  хариуцлагаа ухамсарлаж, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. “Хоггүй хот-Хариуцлагатай төр” байх зарчмыг нийслэлийн удирдлага баримтална. Бодлогоо хэрэгжүүлж шаардлага тавьж, шахаж ажиллахын хажуугаар үүрэг даалгаврын биелэлтийг өөрийн биеэр очиж танилцана.  Хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно.  Хог хаягдал, хот тохижилтын  асуудалд хөндлөнгөөс хяналт тавьж байгаа төрийн бус 3 байгууллага  Улаанбаатар хотын захирагчийн албатай гэрээтэй ажилладаг. Энэ байгууллагууд үүргээ муу биелүүлж, хяналтаа сул тавьж байгаа учраас  хог хаягдал цэвэрлэх, хот тохижилтын талаар хийж байгаа  хөндлөнгийн  хяналт муу байна. Тиймээс шаардлага гарвал  гэрээг цуцалж, ажлаа сайн хийдэг төрийн  бус байгууллагыг сонгон шалгаруулна.  Газрын асуудалд хотын дарга хатуу байр суурь барина.  Эзэмших, өмчлөх болохоороо “ Миний өмч” гэж гүйдэг иргэд , аж ахуйн нэгжүүд  нийслэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хог хаягдалаа цэвэрлэх ёстой. Хог хаягдал, тохижилтонд  нийслэлийн төсвөөс зарцуулж байгаа  хөрөнгө  буураагүй. Харин дүүргийн удирдлага, хот тохижилтын чиглэлээр ажилладаг төрийн болон хувийн өмчит компаниудын сэтгэл, зүтгэл дутаж байна” хэмээгээд хогг цэвэрлэ гэхээр  хууль дүрэм рүү буруугаа чихэж,  төсөв хөрөнгө нэхдэг байдлаа таслан зогсоож, төрийн өмнө, иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг үүрэгдлээ. Мөн газар  эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авчихаад  хашаа хайс хатган, хог хаягдал овоолж байгаа иргэд аж ахуйн нэгжийн  гэрээг цуцалж, хот өөрөө  тухайн газарт ногоон байгууламж хийнэ гэдгийг санууллаа.  Дүүргүүдийн удирдлагуудтай хийх дараагийн уулзалтын сэдэв “Бүтээн байгуулалт” байх болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!