MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Агаар орчныг бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

    Агаар орчныг бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

    2017-03-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар хамтран Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр занигагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн харьяа газар, агентлагуудын төлөөллүүд болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байлцаж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

    “Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс шат дараалсан арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Утаа алсрах үед утааны асуудал орхигддог хэмээн иргэд шүүмжилдэг. Ийм шүүмжлэл гаргахгүйн төлөө бид хичээн ажиллаж байна. Өнөөдрийн зангиагүй уулзалтаар нийслэлчүүдийн амин чухал асуудлыг шийдэх Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрийг олон нийтэд хүргэх ажилд сэтгүүлчид чухал үүрэгтэй” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тодотгосон юм.

    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг холбогдох яамд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын  32 төлөөлөл 25 шалгуур үзүүлэлтийг үндэслэн боловсруулснаар энэ сарын 20-ны өдөр Засгийн газрын  хуралдаанаар баталж, хэрэгжих нөхцөл бүрджээ.

    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр нь таван стратеги зорилт дэвшүүлсэн бөгөөд 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Эхний ээлжинд 2017-2019 он хүртэл, хоёр дахь шат нь 2020-2025 он хүртэл нийт 9.9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Эхний стратеги зорилтод хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, дэд бүтцийг нэмгэдүүлэх, бохирдлын хэмжээг бууруулах, хүн амын амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх, хүн амын Үндсэн хуулинд заасанчилан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ хэмээн салбарын сайд Д.Оюунхорол тодотгон хэллээ.

    Тухайлбал үндэсний хөтөлбөрийн эхний зорилт нь байгаль орчинд ээлтэй үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлахад  чиглэх аж. Харин дараагийн стратеги зорилт нь хот байгуулалт төлөвлөлтийг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууламжийг оновчтой бодлогоор хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах юм байна.

    Мөн утааны хэсгийг бүрдүүлдэг авто тээврийн хэрэгслээс ялгаруулах бохирдуулах бодисыг бууруулахаар тусгажээ. Харин дөрөв дэх зорилтоор агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага зохицуулалт, санхүүжилтийг бүрдүүлэх, хариуцлага урамшууллын тогтолцоог бий болгох аж.  Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд сургалт, сурталчилгааны ажлыг түлхүү хийх, хяналтын системийг эрчимжүүлэхэд анхаарах юм байна.

    Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь санхүүгийн асуудал бөгөөд тооцоо судалгааг гаргахдаа нэлээн нарийвчлалтай болсон гэдгийг албаныхан тодотгов.

    Тодруулбал улсын болон орон нутгаас уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг гаргахаар төсөвлөжээ. Харин 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадны зээл тусламжаас бүрдүүлэх юм байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 650 тэрбум төгрөгийг босгохоор тооцсоноо танилцуулав.

    БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, “Дэд бүтцийн байгууламжийг бий болгох төсөл хөтөлбөрт нэлээн хөрөнгө гарах төсөв гарсан. Тухайлбал зуны улиралд нийслэлчүүдийн өмнө тулгамддаг цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдэхээр 650 тэрбум төгрөгийн өртөгөөр шинэчлэл хийх бол нийслэлийн хог хаягдлыг боловсруулах эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрт 350 тэрбум төгрөг, түүхий нүүрсийг халах хийн  түлшний үйлдвэрт таван их наяд төгрөгийг төсөвлөсөн. Мөн төвлөрлийг сааруулах ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр 10 аймгийн төвд байгальд ээлтэй дэвшилтэт технологиор ДЦС барьж байгуулна. Түүнчлэн гэр хороололд байгаа 220 халаалтын зуухыг татан буулгаж, төвлөрсөн халтаалтад шилжүүлэх ажилд 91 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.  Дээрх хөтөлбөрийн хүрээнд 60 үйл ажиллагаа буюу 120 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэлээ.

    Ийнхүү нийслэлчүүд ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах хөшүүрэг бүхий  нөхцөл бүрдэж ажил эхнээсээ ундрахаар болж байна.  Хөтөлбөрийн хүрээнд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, авто тээврийн захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, дагуул хотуудыг хөгжүүлэх замаар аж үйлдвэрийн цогцолбор парк байгуулах ажил өрнөнө гэдгийг албаныхан хэллээ. Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтцийн байгууламжийг бий болгосноор иргэд амины орон сууцандаа ая тухтай аж төрөх нөхцөл бүрдэх нь ээ. Тодруулбал 300 айл өрхийг хамарсан 200 инженерийн дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ АХБ-ны 3 сая ам. долларын санхүүжилтээр Монголын нөхцөлд тохирсон ариун цэврийн байгууламжийн жишиг загварыг бий болгох юм байна. Мөн ирэх жилүүдэд шөнийн цахилгааныг тэглэх ажлыг үргэлжлүүлэх бөгөөд байгальд ээлтэй дулаан хадгалах шинэ халаалтын систем худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр БОАЖЯ, Монголын банкны холбоо, Нийслэлтэй хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулжээ. Эхний ээлжинд Нидерландын Хөгжлийн банкнаас 5 сая ам.долларын санхүүжилтийг бүрдүүлж бага хүүтэй зээлийг иргэдэд олгохоор болжээ.

    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг олон нийтэд таниулахаар Драгон төв, Зургаан буудлын Оргил төв, Дүнжингарав худалдааны төв, Сансар мега төвд шоу рүүм байгуулах аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!