MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” аяныг Cүхбаатар дүүрэгт хийлээ

    Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” аяныг Cүхбаатар дүүрэгт хийлээ

    2017-03-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын орлогч дарга Б.Индра, Газрын албаны орлогч дарга Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Баттогтох, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Б.Азжаргал болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хороонд ажиллаж, Нийслэлд хийгдэж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсч, боломжтой асуудлуудыг шийдвэрлэж ажилласан байна.

    Сүхбаатар дүүргийн эдгээр дөрвөн хорооны хувьд ажилгүйдэл, нийтийн тээврийн автобусны зогсоол оновчтой бус, автобус хоорондын эргэлт удаан, худаг, газар өмчлөл, замын хурд сааруулагч тавих, гэрэлтүүлэг, тохижилт, цахилгааны зэрэг асуудлуудыг иргэдийн зүгээс албаны хүмүүст хэлж байлаа.

    Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү уулзалтын үеэр “Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилгоор “Нэг өрх–нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуучуудад зориулсан үйлдвэржилтийн бодлогыг барьж ажиллана. Тухайлбал, Эмээлтийн Технологийн паркад Арьс ширний үйлдвэр, Налайхын технологийн паркад Барилгын материалын үйлдвэр, Багануурын технологийн паркад Хүнд үйлдвэрлэл, Химийн үйлдвэрлэл, Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк байхаар төлөвлөөд байна.

    Эхний ээлжинд Эмээлт, Багануур, Налайхын үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулна. 2017 онд техник эдийн засгийн үндэслэл, санхүүжилтыг нь шийдээд 2018 онд барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа. Мөн Нийслэлийн 152 хороог шилэн кабельд холбоно. Ингэснээр хороодод нэг цонхны үйлчилгээг бий болгоно. Автозамын хувьд яармагийн гүүр, сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрийг шинэчлэн барина. Мөн Налайхаас Чойрын чиглэлд 20,9 км замыг шинээр тавина. Түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хорооллын замыг хатуу хучилттай болгоно. Нийтийн тээврийн бүх автобусыг хоёр жилийн хугацаанд бүрэн шинэчлэнэ. Нэгдсэн камерийн системийг Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран шийднэ. Миний хувьд улиралд нэг удаа иргэдтэйгээ тогтмол уулздаг байгаа. Өмнөх уулзалтуудаар иргэдээс автозамын хурд сааруулагчийг тодорхой байршлуудад тавьж өгөхийг хүссэн. Нийслэлийн Автозамын хөгжлийн газар хариуцан энэ асуудлыг шийдэнэ. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд иргэдээс ирдэг. Тиймээс уулзалт болгон дээр нийслэлийн Нийтийн тэврийн газрын удирдлагууд болон тухайн хэсэгт үйлчилдэг нийтийн тээврийн автобус компаний төлөөллийг байлцуулан газар дээр нь иргэдийн асуултанд хариулж, дор дор нь хугацаа алдахгүй шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдийн зүгээс цахилгаан, шөнийн тарифтай холбоотой асуудлыг их тавьж байна. Өмнөх уулзалтууд дээр зуслангийн бүсэд амьдардаг гэх шалтгаанаар цахилгааны хөнгөлөлтөнд орж чадахгүй байна гэсэн санал их ирсэн. Уг асуудлыг ЭХЯ, БОАЖЯ, нийслэлийн Засаг дарга зэрэг холбогдох албаны хүмүүсд хандсанаар Сүхбаатар дүүргийн 19,20 дугаар хороод цахилгааны хөнгөлөлтөнд хамрагдахаар болсон байгаа. Харин цахилгааны хөнгөлөлттөй холбоотойгоор төлбөрийн их бага гарч байгаа гомдол зарим иргэдээс ирж байна. Тиймээс бид энэ талаар холбогдох газруудад хандах болно. Мөн дараагийн уулзалтан дээр УБЦТС болон Эрчих хүчний яамнаас холбогдох албаны төлөөллүүдийг урьж, асуудлуудыг хамтран шийдэх тал дээр ажиллана.

    Түүнчлэн гэрэлтүүлгийн асуудлыг шийдэх, гал унтраах, аврах ангийг шинээр барьж байгуулах төслийн санхүүжилтыг шийдсэн байгаа. 18-р хороонд энэ жил гудамжны гэрэлтүүлгийг барих, мөн 79-р сургууль гурван ээлжээр хичээллэдэг, биеийн тамирын заалгүй байгаа. Харин уг сургуулийг биеийн тамирын заал, хичээлийн нэмэлт танхимтай болгох өргөтгөлийг барихаар болсон. Одоогийн байдлаар тендер зарлагдах гэж байна” хэмээсэн юм.  

    Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа “Өмнөх уулзалтууд дээр иргэдийн зүгээс зөвшөөрөлгүй газарт буусан айлууд, газар өмчлөл, гудамжны орц, гарц хаасан, хаягжилт байхгүй зэрэг асуудлууд  их яригдсан. Зуслангийн бүсэд хаягжилт замбараагүйгээс болоод эмнэлгийн түргэн тусламж, галын машин ирэх боломжгүй болдог. Тиймээс тодорхой арга хэмжээг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зохион байгуулахаар болсон байгаа. Газар өмчлөлийн хувьд иргэдээсээ санал асууж, хэлэцүүлэг зохион байгуулж цахим өмчлөлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Мөн хашаагаа сунгасан иргэдэд шаардлага хүргүүлнэ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүйд тооцох арга хэмжээг авна” гэдгийг хэллээ.  

    Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Нийслэлд үйлчилж буй автобуснуудын дийлэнх нь есөөс дээш жилийн насжилттай байна. Тиймээс энэ зунаас парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр болсон. Мөн бид энэ дөрвөн жилдээ багтаан оношлогооныхоо төвүүдийг шинэчилэх зорилт тавин ажиллаж байна. Иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой гомдол, саналууд их ирж байна. Бид боломжоороо дор бүр нь шийдээд, арга хэмжээ авч ажиллаж байна. Чиглэл хариуцсан автобусны жолооч нарт өдөр бүр сургалт өгч ажилладаг. Сургалтаа улам чанаржуулж, үр дүнтэй байлгах тал дээр анхаарч ажиллана. Учир нь жолооч нарын харилцаа, биеэ авч яваа тал дээр шүүмжлэл их ирдэг. Бид иргэдээ тав тухтай, цэвэр орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Энэ зун бид зуслангийн чиглэлд хэд хэдэн автобусны буудал нэмж барина. Дөрөвдүгээр сарын 20-оос эхлэн автобусны буудал шинэчилэх ажил эхэлнэ.  Мөн буудал хоорондын зай, автобусны буудлыг оновчтой болгох тал дээр холбогдох ажлуудыг хийгээд явж байна. Сэлбэ-Вокзал чиглэлийн автобусны цагийг урагшлуулах санал ирсний дагуу нэгдүгээр сарын 18-аас эхлэн 6:30 цагаас явуулдаг болсон. Мөн Сэлхийн хуучин автобусны буудлыг шинэчилсэн байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!