MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх: Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Шаардлага гарвал нүүлгэн шилжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх: Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Шаардлага гарвал нүүлгэн шилжүүлнэ

    2017-03-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Усанд автсан айлууд болон шар усны үер бууж болзошгүй газруудын нөхцөл байдалтай танилцав.

    Шадар сайдаар ахлуулсан баг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүдийн нөхцөл байдлын талаар иргэдтэй уулзсанаар ажлаа эхэлсэн юм. Тус хэсгийн айлуудын дороос булгийн ус оргилж гарсны улмаас идэр есийн хүйтнээр усанд автаж, хөлдөн, нөхцөл байдал тун хүнд болоод байгааг онцгой байдлын албаныхан дуулгалаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлснээр энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийнхүү өвлийн хүйтэнд  усанд автжээ.

    Нийслэлийн захирагчийн ажлын албаны Геодези, усны барилга байгууламжийн газрын 20 албан хаагч 2016 оны 12 дугаар сарын 25-наас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажиллаж,   нөхцөл  байдлыг харьцангуй сайжруулан дүүрэгт  нь хүлээлгэн өгсөн байна. Ажиллах хугацаандаа 2 метр өндөртэй, 830 метр урт шороон далан босгож, усыг соруулжээ.  Өвлийг  арайхийн давж чадсан өрх айлууд хаврын улиралд  мөс  хайлж, шар усны үерт өртөх магадлал маш өндөр байгаа гэдгийг иргэд, онцгой байдлын албаныхан  Шадар сайдад дуулгалаа. Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх  хэлэхдээ ” Баянзүрх дүүргийн  10 хорооны өнөөгийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа нь  ойлгомжтой. Төрийн үүрэг бол иргэдээ аюулгүй орчинд амьдруулах. Тиймээс холбогдох байгууллагынхан хурдтай ажиллаж, шар усны үерээс хамгаалах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ  шаардлага гарвал  нүүлгэн шилжүүлэлтийг хийх ёстой.  Очих газаргүй, хандах хүнгүй тэвдэж яваа иргэдээ дэмнээд  оршин суух  аюулгүй  байршил заан өгч, нүд хальтрам дүр зураг бүхий  нөхцөл байдлаас салах  хэрэгтэй.“ гэж  холбогдох албаныханд  үүрэгдлээ.

    Үүний дараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны  шар  усны гэлтгүй  зуны улиралд  ч их  усанд автдаг  газрын  нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 140 км үерийн хамгаалалтын далан суваг байдаг байна. Энэхүү хамгаалалтын бүс дотор 1279 айл өрх, 279 аж ахуйн нэгж байгаа мэдээллийг өглөө.  Нийслэлийн иргэдийн нэрлэдгээр “Ганцын ам” гэж хэлж заншсан  энэ газар гурван уулын амны  зэрэг шахуу ус буудаг. Гэтэл ус буудаг жалганд нь   айлууд бууснаас шар усны үерт автах эрсдэл үүсээд байгааг 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Наранцэцэг танилцуулав.

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Баянзүрх дүүрэгт үүссэн эдгээр нөхцөл байдалд бид онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай. 21 дүгээр хорооны хувьд ус буух хэсэгт айлууд буучихсан, суваг шуудуунууд нь хаагдчихсан, инженерийн тоног төхөөрөмж хийгдэж чадаагүй учраас шар усны үерт айлууд автах эрсдэл бий болсон байна. Нэгдүгээрт, ард иргэд маань гамшиг осолд өртөж болзошгүй газар зөвшөөрөлгүйгээр бууж байна. Гамшиг осол тохиолдохоос нааш шаардлага биелүүлж нүүдэггүй дутагдал бий. Мөн далан суваг хийх хөрөнгө мөнгөний хүндрэл ч байна. Нөхцөл байдал ийм байгаа ч бид ард иргэдийн өмч хөрөнгийг хохироож болохгүй учраас иргэддээ ойлгуулж, арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Зөвшөөрөлтэй ч зөвшөөрөлгүй ч айл өрхүүд тухайн газар амьдрах боломжгүй бол өмч хөрөнгө, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд нүүлгэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.” гэлээ.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд шар усны үер бууж болзошгүй эрсдэлтэй 13 байршил бий. Үүний 3-4 байршилд Шадар сайд ажиллаж, танилцаж байна. Үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэд Гамшгаас хамгаалах тухай хууль болон Газрын тухай хуулийн дагуу нэн даруй чөлөөлөх шаардлагатай. Үүнээс гадна иргэд үерийн хамгаалалтын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд далан сувгийг ахуйн болон барилгын хогоор дүүргэсэн байдаг. Үүнийг яаралтай цэвэрлэх ажлыг хийж байна. Монгол Улсын төсөвт нэн яаралтай инженерийн барилга байгууламжуудыг шинээр барих, сэргээн засварлах ажил хэрэгтэй байгаа.” хэмээн ярилаа. Мөн оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад ирэгдийн өөрсдийнх нь ухамсар маш чухал болохыг  Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!