MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломжийг хангана

    Нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломжийг хангана

    2017-02-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэх зорилготой уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцлоо.

    Хотын удирдлагууд нийслэлийг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаагаас гадна энэ оны төсөвт тусгагдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг НИТХ-ын дарга Ц.Сандуй уулзалтыг нээсэн үгэндээ онцолсон. Тийм ч учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад чуулга уулзалтын гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатар хотын хаврын их бүтээн байгуулалтад иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлийн зүгээс нээлттэй гэдгийг мөн хэлээд Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтрахыг урилаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үндсэн илтгэлийг тавилаа. Тэрбээр УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг танилцуулав. Хотын дарга илтгэлдээ “Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69.6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174.4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64.3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12.1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356.9 тэрбум төгрөгийн нийт  677.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ.

    Эдгээр хөрөнгө оруулалтын хэмжээг салбараар нь авч  үзвэл хот байгуулалтын салбарт хамгийн их буюу 353.1 тэрбум төгрөг, авто зам, нийтийн тээврийн салбарт 193.2 тэрбум, нийгмийн салбарт 96.8 тэрбум, хот тохижилтын салбарт 20.3 тэрбум, байгаль орчны салбарт 9.3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээг сайжруулахад 4.8 тэрбум  төгрөгийг тус тус зарцуулна.” хэмээн дурьдаад хөрөнгө оруулалтын ажлуудыг салбар бүрээр нь танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд “Улаанбаатар хотыг дэлхийн хөгжиж буй орны хотын жишигт хүрсэн хот болгохын тулд бүгдийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч та бүхнийг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.” гэсэн юм.

    Үүний дараа:

    • “Улаанбаатар хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох”
    • “Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал”
    • “Инноваци, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалт”
    • “Баянхошуу Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт”
    • “Худалдан авах ажиллагааны ил тод байдал”
    • “Авто замын захиалагчийн хяналт”
    • “Нийслэлд хэрэгжүүлэх шинэ төслүүдийн санал”
    • “Захиалагчийн санал”
    • “Улаанбаатар хотын худалдааны танхим” гэсэн илтгэлүүдийг уулзалтад оролцогчдод танилцууллаа.

    Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хэд хэдэн санал гаргав. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод, үнэн зөв, шуурхай хүргэхэд хотын удирдлагууд анхаарах шаардлагатай гэсэн санал гарсан бол “Элит констракшн” компанийн зүгээс орон сууцны хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулахаар газар шорооны ажил эхлэх үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Үүнийг оршин суугчдад зөвөөр ойлгуулах, бодит мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Мөн бизнес уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад залуусыг гар бие оролцохыг уриалж байв.

    Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор дэлхийн жишигт нийцсэн резинэн хавтан үйлдвэрлэгч “Инахис” ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж резинэн хавтангаа дэлхийд байхгүй хамгийн хямд үнээр нийлүүлэхээ илэрхийллээ. Хотын дарга ч импортын барааг орлох чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ нийслэлээс дэмжихээ хэлсэн юм. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүрэгтээ хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдын хамтран ажиллахыг урилаа. Тухайлбал, орон сууцны барилгуудын мансард хийх, гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц татах зэрэг ажил хийх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэв.

    Хотын дарга энэ удаагийн уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Бид нээлттэй, ил тод байна. Нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох тэгш боломжийг хангана. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч 677 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд боломж гэж харж байна. Үүнийг ашиглаж улс орноороо хамтдаа хямралаас гарах хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтарч, зүтгүүр нь болж гарна гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс хамтарч ажиллахыг урьж байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!