MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    2017-02-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэндөнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс танилцуулсны дараа нийслэлийн харьяа агентлагуудын дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 81,  техникийн болон ахуйн холбогдолтой осол 10, нийт 91 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагыг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22.8 хувиар, объектын гал түймрийн тоо 19.8 хувиар буурсанүзүүлэлттэй байна. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрээс  2 хүнийг аварч, 4 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг  үзүүлж  эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа” гэв.

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “2017 оны хоёрдугаар сарын 2-15-ны хооронд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14280мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1433нэгж буюу 11.2 хувиарөсч, гэмт хэргийн шинжтэй 2248 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 163 нэгж буюу -6.8 хувиар  буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэнхэрэглэсэн 4394 хүнийг  эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан  431  хүнийг баривчлуулан, архины албадан эмчилгээнд 66 хүнийг явуулж,  Захиргааны зөрчил  гаргасан 17812 иргэн, 66 аж ахуйн нэгжийг 121.583.000 төгрөгөөр торгох  арга хэмжээ авсан байна.оХалаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” 1 сарын аян зохион  байгууллаа. Аяны хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй Гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д дүн шинжилгээ хийж халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад албан мэдэгдэл өгөх, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус баазууд, Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг, “Эрчим” харуул  хамгаалалтын албаны  ажилтан, алба хаагчдад халаасны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг үе шаттэй явуулж байна” гэсэн юм. Вэ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “14 хоногийн байдлаар нийт 815 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундааны үйлдвэрүүдэд атестатчилал хийх” удирдамжийн дагуу 2017 оны хоёрдугаар сарын 6-16-ны хооронд удирдамжид нэр заагдсан 22 үйлдвэрээс 21 буюу 95.4 хувийг хамруулан хяналт шалгалтыг хийлээ. Мөн “Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 152 улсын /ахлах/ байцаагч харуулын байр, орон сууцны хотхон, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 367 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж агаар бохирдуулахгүй байх, бусад хэлбэрээр халаалтаа шийдэх, стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх тухай 282 мэдэгдэх хуудас тараасан. Шалгалтаар нийт 158 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийн  96 буюу 60.7хувийг  арилгуулж,  8 аж ахуйн нэгж байгууллагад 54 заалт бүхий зөрчил арилгуулах  албан шаардлага хүргүүлж, 2 аж ахуйн нэгжид 1440.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулсан” гэлээ.

    Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст3236дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 98, зөрчлийн шинжтэй 1400 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 98 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас3 хүний амь нас хохирч, 118 хүн гэмтжээ. 

    Харин Захирагчийн ажлын албанаас сар шинийн баяртай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэл дүүргийн ажилтан, албан хаагч, иргэд идэвхтэй оролцлоо. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн болсон юм. Зөвлөгөөнөөр “Ил задгай хогоо хаяхгүй, хогийн саванд хогоо хаяж, зам талбай цэвэрлэж байгаа үйлчлэгчдийг хүндэлцгээе” гэсэн уриалгыг гаргаж, 23 зам талбайн үйлчлэгчийг шагнаж, 60 үйлчлэгчийг Манжуур аялах эрхийн бичгээр урамшуулав.

    Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх., Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх., Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад  зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн  иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг харьяа газрын удирдлагуудад өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!