MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Шар хантаазтануудыг Манжуурт аялах эрхээр шагналаа

    Шар хантаазтануудыг Манжуурт аялах эрхээр шагналаа

    2017-02-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байна.  Зөвлөгөөний гол зорилго тохижилт үйлчилгээний байгууллагуудын зам талбайн үйлчлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, зам замын байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлоход оршино.

    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-ийг нээж нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр  “Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг 4 жилийн дараа ийнхүү зохион байгуулж байна. 2005 онд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн  зөвлөгөөнөөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, зам талбайн үйлчлэгч болон ТҮК-ны удирдлагуудын санал бодлыг сонсч, 2017-2020 онд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний салбарт баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргана. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хөдөлмөрийн сайчуудаа урамшуулах гэж байгаадаа баяртай байна. Хог хаягдлын менежментийн үзүүлэлт нь яах аргагүй гудамж, зам талбайн цэвэр цэмцгэр байдал, байнгын арчилгаа үйлчилгээтэй салшгүй холбоотой. Энэ хариуцлагатай албанд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулхын төлөө ажиллаж байгаа та бүхэнд нийслэл, дүүргийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” гэв.

    Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг та бүхэнд нийслэлчүүдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч байна. Иргэдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол эрүүл, аюулгүй, ая тухтай орчин. Энэ нь өөрөө хотын даргын хамгийн гол зорилго юм. Хот гэдэг их айлын ард нийтийн аж ахуйн маш том салбар хамт явдаг. Үүний томоохон байр суурийг хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний салбар эзэлдэг. Хот хог хаягдалгүй, гудамж талбай халтиргаа гулгаагүй цэвэр цэмцгэр байвал иргэд уур бухимдалгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдарна. Тиймээс миний бие хотын нийтийн аж ахуйг сайжруулж, бэхжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, томоохон зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг шинэчлэх, парк шинэчлэлийг сайжруулна. Нийслэлийн 2017 оны төсөвт хот тохижилтын машин, техник худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг тусгуулсан. Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тарифийг шинэчилж, нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр зорьж байгаа билээ. Ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

    “Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагналаа. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг  БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшууллаа.

    Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!