MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Налайх дүүргийн Засаг дарга 100 хоногийн ажлаа тайлагналаа

    Налайх дүүргийн Засаг дарга 100 хоногийн ажлаа тайлагналаа

    2017-02-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа.

    Тайлан өдөрлөгт нийлэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын дарга орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо.

    “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнгөрсөн 100 хоногт хийж хэрэгжүүлсэн болон цаашдын зорилт, төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

    Налайх дүүрэг нь нийслэлээс 36 км-ийн зайд оршдог, 2016 оны жилийн эцсээр 10349 өрхийн 36425 хүн ам амьдарч байгаа судалгаа гарсан.

    Тус дүүргээ удирдан жолоодох эрхийг Ч.Раднаабазар 2016 оны 11 сарын 09-ны өдөр авч, нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийг нь батламжилсан.

    Ажлаа хүлээн аваад ирэх 4 жилд дүүргээ хөгжүүлэх бодлогын баримт бичгээ боловсруулж, ИТХ-аар батлуулсан байна.

    Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттайгаар баталж хэрэгжүүлж эхлээд байна. 

    Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Налайх дүүргийн амь амьдралын гол хөшүүрэг болсон бичил уурхайг хөгжүүлэх, тэдгээрийг албажуулах ажлыг эхлүүлжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийг зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд ажиллуулах зорилгоор 9 нөхөрлөлтэй гэрээ байгуулж албажуулаад байгаа юм. Ийнхүү 20 гаруй жил хууль бусаар ажиллаж байсан бичил уурхайчид энэ жилээс хуулийн дагуу ажиллахаар болжээ.

    Мөн Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дөрвөн удаа дүүргийн долоон хорооны 90 гаруй иргэнтэй тусгайлан уулзаж, эрэлт хүсэлтийг нь хүлээн авчээ. Мөн ахмадуудтай өргөтгөсөн уулзалт, алслагдсан 6 дугаар хорооны иргэдтэй хэсэгчилсэн уулзалтууд, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийсэн.

    Засгийн газрын 11-11 төв, Налайх сонсож байна 70232727 тусгай дугаарын утсаар нийт80  иргэн  хандсанаас  47 иргэний  хүсэлтэд зөвлөгөөмэдээлэл  өгч, 33  иргэний гомдлыг “өргөдөл, гомдлын нэгдсэн программ”-д бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж, шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавин ажиллаж байна.

    Нэг цэгийн үйлчилгээний эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг 255 иргэнд, хөдөлмөр халамжийн  үйлчилгээг 310иргэнд, нийт 645  иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. 

    ХДХВ бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр “Good Neighbors” ОУ-ын байгууллагатай хамтран 150 сая төгрөгийн төсөвтэй 1 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр эрсдэлт бүлгээ сонгожээ .

    Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр дахин сунгагдаж дүүрэгт хэрэгжихээр болсон.

    Дүүргийн нутаг дэвсгэрт галзуу, хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарахад Онцгой комиссыг удаа дараа яаралтай хуралдуулан шаардлагтай арга хэмжээ авч ажилласан байна.

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар ажилладаг С.Амарсайхан төлөөлөгч Налайх дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахуйц томоохон санхүүжилтийг шийдүүлж чадсан. Энэ онд Налайх дүүрэгт сүүлийн 20 жилд хийгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Орон нутгийн хөгжлийн санд гэхэд л нийслэлээс 316 сая төгрөг төсөвлөж өгсөн ч дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэлээр дээрх төсвийг 700 гаруй сая төгрөг болгон нэмэгдүүлж чаджээ. Ингэснээр Налайхын ирээдүйн хөгжилд бодит хөрөнгө оруулалтыг хийж, нийслэлээс алслагдсан дүүргээ бие даасан хот болгон хөгжүүлэх үйлсдээ алхам алхмаар ойртох нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

    Энэ онд тус дүүрэгт улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгөөр хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.

    Тухайлбал Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг шинэчлэх ажил эхлэхийн зэрэгцээ дүүрэг доторх 3 гудамжийг хамарсан 2,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн Налайхын “Барилгын материал үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийн ажлын зураг төсвийг боловсруулан батлуулах, “Барилгын материалын бөөний худалдааны төв”-ийн бэлтгэл ажлыг хангах, авто зам дагуух ногоон байгууламж, гэрэлтүүлэг, худаг усны шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажлаа ийнхүү эхлүүлээд байна.

    Эдгээр ажлыг амжилттай хийж хэрэгжүүлэх “батламж бичиг”-ийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгсөн юм.

    Мөн тайлант өдөрлөгийн үеэр бүтээлч аяны туг залах ёслол болж, 5 дугаар хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс гараа нь эхлэхээр болов.

    Энэ үеэр дүүргийн төрийн байгууллагууд Соёлын ордонд төвлөрч нэг цэгийн үйлчилгээгээр төрийн үйлчилгээг нэг өдрийн туршид хүргэж байна. Тухайлбал Эрүүл мэндийн нэгдлээс үзлэг хийж шаардлагатай хүнд дархлаа сайжруулах эм өгөх, даралт үзэх, биеийн жин тодорхойлох бол Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас үйлчилгээний захиалга, шуурхай дуудлага хүлээн авах зэргээр иргэддээ үйлчилгээ үзүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!