Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилтот орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах , иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн тухай ойлголтыг бий болгох , гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28 ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтанд нийслэлийн есөн дүүргийн есөн хорооны гамшгийн менежментийн багийн 135 гишүүд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.