MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн бүтээн байгуулалтад залуусыг оролцохыг урьж байна

    Нийслэлийн бүтээн байгуулалтад залуусыг оролцохыг урьж байна

    2017-01-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 2-ны пүрэв гаригт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулагдах аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар пүрэв гаригт зохион байгуулагдах Ажлын байрны нээлттэй өдөрлөгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

    “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 2-ны өдөр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ярилаа.

    НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын 50 хувь орчим нь амьдарч, ажиллаж байгаа том хот юм. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд үе үеийн залуус гар бие оролцож, манлайлж ирсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.

    Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр

    Хотын хөгжлийн инженерчлэл (Urban Development Engineering):

    ·  Авто замын барилгын инженер

    ·  Давхар, зам гүүрийн инженер

    ·  Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер

    ·  Барилгын инженер (LIRA-CAПP, MONOMAX-CAПP зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програмыг эзэмшсэн)

    ·  Хот төлөвлөлтийн эдийн  засагч

    ·  Хотын нийтийн тээврийн инженер (BRT)

    ·  Эко хороолол, орон сууцны инженер

    ·  Үерийн далан сувгийн инженер

    ·  Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвар-тай. Java, My SQL програмчлалын хэлниймэдлэгтэй, кодчлох загвар (Demo) бэлдэх)

    Олон нийтийн бодлого боловсруулалт(Public Administration):

    ·  Хотын  менежментийн менежер

    ·  Үл хөдлөх хөрөнгийн менежмент

    ·  Инновацийн удирдлага

    ·  Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC  сургалтын гэрчилгээтэй)

    ·  Төслийн удирдлага (Project Management Professional)

    ·  Хотын социологич

    ·  Хотын патентчин

    ·  Event management (Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах)

    Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт (Improvement of Urban Environment Policy):

    ·  Сэргээгдэх эрчим хүчний инженер

    ·  Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер

    ·  Дендерлогич

    ·  Ногоон байгууламжийн төлөвлөгч

    ·  Цэвэрлэх байгууламжийн технологич - инженер

    ·  Байгаль орчны эрсдлийн удирдлага

    Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент(Fiscal Policy Management):

    ·  Хотын санхүүч

    ·  Хотын эдийн засагч

    ·  Олон улсын мэргэшсэн аудитор

    Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн аль эсхүл одоо эдгээр мэргэжлээрмагистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!