MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    2017-01-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа. Хурлаар Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэв. 

    Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа Налайх дүүргийн V хороонд оношлогдсон гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдлыг таницууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 27 сум, нийслэлийн Налайх дүүрэгт цэцэг өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон, зааврын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Налайх дүүргийн V хорооны Дархан ноёны худаг гэдэг газарт нэг малчны 2 хонинд өвчний шинж тэмдэг илэрсэн. Мал эмнэлгээс 399 хонинд үзлэг хийж, өвчний сэжигтэй 51 хонийг тусгаарласан. Мөн манай эмч нар голомтод ажиллалаа. Өвчний тархалт эрчимтэй явагдаж байгаа учраас хүн хүч нэмэгдүүлэх, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Холбогдох хууль журам, зааврын дагуу ажиллаж байна. Нийслэлд 180 мянган мал вакцинд хамруулахаар тооцож, ОХУ руу захиалга өгч авчруулсан байгаа” гэлээ.

    Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2017 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт айлын хотонд нохой орж мал барьсан гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад ирсэн. 3 нохой айлын хотонд орж 15 ямаа, 11 хонь хазаж шархдуулсан байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 3 нохойг олж, устгуулсан. Нохдоос дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн. Одоогийн байдлаар 100 тун вакциныг 100 толгой малд хийгээд байна” гэв.

    Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Малын гоц халдварт цэцэг өвчний талаар болон золбин нохойнд бариулсан малын талаар өнөөдөр онцгой комисс хуралдлаа. Золбин нохдын асуудлыг хэт улстөржүүлсээр байгаад дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Тиймээс устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ. Мөн тэрбээр үүсээд байгаа асуудлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад шуурхай хорио цээрийн дэглэм тогтоох, үхсэн малын сэг, зэмийг зохих журмын дагуу устгахыг, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт, өвчин гарсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ариутгалын пост болон хөдөлгөөнт эргүүлийг сайжруулах, хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.

    Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд холбогдох чиглэл, үүрэг өглөө.

    Гоц халдварт цэцэг өвчнийг бусад дүүрэгт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай авах, нийслэлийн хэмжээнд өвөлжиж буй бог малыг нэн даруй вакцинжуулах, эрсдэл бүхий нутаг дэвсгэртэй залгаа суурьшиж буй айл өрхүүдэд тандалт хийх, үзлэг зохион байгуулах, иргэдэд цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэж, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдааг сайжруулж, зохицуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг, дүүргийн залгаа аймаг, сум, дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал, мах махан бүтээгдэхүүний, түүхий эд нэвтрүүлэхгүй байхыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоогэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!