MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    2017-01-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

    Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт хийхээс гадна насанд хүрэгчид, өсвөр үе, хүүхдийн сүрьеэтэй тэмцэхэд чиглэсэн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, эрсдэлт бүлгийн хүүхдэд болон тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, сувилагч болон нийтийн үйлчилгээний ажилтнуудын дунд өвчний эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах, сүрьеэгийн талаар сургалт  сурталчилгааг хийж, өвчний эрсдлийг олон нийтэд таниулах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Дашрамд дуулгахад МУГЖ, соёлын элч Д.Алтанхуяг “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.

    ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд багтаж байгаа. Мөн шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод тохиолдож байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь олны сэтгэлийг ихээр түгшээх боллоо. 2016 оны арван нэгдүгээр сарын байдлаар шинэ тохиолдол 2,249 бүртгэгдсэнээс 10,000 хүн амд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 9-10 хувийг нь эзэлжээ.

    Тус хөтөлбөрийг санаачилсан MHI байгууллага нь Улаанбаатар хотын 6-13 насны 9147 хүүхдэд сүрьеэгийн халдварыг цусанд тодорхойлох олон улсын стандарт IGRA шинжилгээг хийсэн байна. Судалгааны урьдчилсан дүнгээр нэг хүн сүрьеэгээр өвдөхөд  түүний гэр бүлийн гишүүдийн халдвар авах эрсдэл дөрөв дахин, дам тамхидалттай орчинд амьдардаг хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал 40 хувиар тус, тус нэмэгддэг болох нь нотлогджээ. Сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ядмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байгаатай холбоотойгоос гадна агаарын бохирдол, тоосжилт, хүнс тэжээл аминдэмийн дутагдал зэрэгтэй шууд холбоотой.

    Тиймээс амьсгалж буй хэн бүхэнд хамаатай энэхүү өвчинтэй нэг байгууллага бус нийтээрээ идэвхитэй тэмцэх нь чухал болоод байна. Харвардын анагаах ухааны сургууль сүрьеэ өвчинтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргаж, далд халдварыг илрүүлж эмчилснээр сүрьеэ өвчнийг “тэглэх” хөтөлбөрийг боловсруулан 2016-2020 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. MHI байгууллагын хувьд ч, энэхүү тэмцлийн хүрээнд Улаанбаатар хотод сүрьеэгийн халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээг нутагшуулахаар ажиллаж байгаа аж юм гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    2026-06-17 17:35:00
    МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
    2026-06-17 16:58:00
    ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
    2026-06-17 16:33:00
    “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
    2026-06-17 14:14:00
    Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
    2026-06-16 16:25:00
    Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
    2026-06-15 17:42:00
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ
    2026-06-15 15:33:00
    Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    2026-06-15 14:15:00
    АГААР МАНДЛЫН ДЭЭД ҮЕ ДАВХАРГЫГ СУДЛАХ АЭРОЛОГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2026-06-15 13:15:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!