MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Агаарын бохирдол ихтэй бүсэд хотын дарга ажиллаж, дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

    Агаарын бохирдол ихтэй бүсэд хотын дарга ажиллаж, дулаан хадгалах шинэ халаагуур зарим өрхөд өглөө

    2017-01-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хүчин зүйлсийн нэг нь гэр хорооллын  нүүрс түлж байгаа өрхийн яндангийн утаа юм. Тиймээс утааг багасгах зорилгоор Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн буюу 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээний төлбөрийг тэглэхээр болсон. Засгийн газрын энэ шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдтэйгээ агаарын бохирдолын эсрэг  хамтдаа тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газраас  шөнөдөө дулаанаа хуримтлуулж,  таван ханатай гэр төдийгүй 50 метр квадрат талбайг халаадаг төхөөрөмжийг  хувийн  хэвшлийнхэнтэй хамтран үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Сургуулийн 35-712 тоотод амьдардаг Б.Бадамынд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  очлоо. Манайхны  хэлдэгээр агаарын бохирдол хамгийн ихтэй голомтын бүсэд эднийх амьдардаг. 8х8 харьцаатай байшингаа нүүрсээр галладаг энэ айл жилдээ 400 гаруй мянган төгрөгийн нүүрс түлдэг гэнэ. Б.Бадамынд ХБНГУ-ын “Stiebel Eltron” фирмийн шөнийн дулаан хадгалагч төхөөрөмж өглөө. Энэхүү төхөөрөмж нь 6-8 цаг цахилгаанд залгаснаар нягтаршуулсан тоосгондоо дулаанаа нөөцөлж, 16-18 цаг цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. 10-45 м2 талбайг халаах хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, Б.Бадамынх нүүрс түлж, агаар бохирдуулалгүйгээр шөнийн тарифгүй буюу 21:00-06:00 цагийн хооронд төхөөрөмжөө залгаад маргааш нь өдөржингөө цахилгаан зарцуулалгүй, утаа гаргалгүйгээр дулаан байх боломжтой болно.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд  хэлэхдээ “Нийслэлийн гэр хорооллын иргэдэд халаалтын шинэ төхөөрөмжийг ашиглах боломжийг бий болгох зайлшгүй шаардлага бий. Үүний нэг нь шөнийн дулаан хадгалагч гэж бид үзсэн.  Халаагуурын үнийг хэрхэн бууруулж, иргэддээ яаж хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх вэ гэдэг асуудлыг хотын зүгээс зохион байгуулах шаардлага гарч байна. Мэдээж ганц цахилгаанаар асуудлыг шийдэхгүй. Утаагүй түлш, сайн чанарын утаа бага гаргадаг зуухны асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Мөн эрх зүйн хувьд шинэчлэл хийхээр төлөвлөж байна.Үүнээс гадна халаагуур хэрэглээд эхлэхээр хүчдэлийн асуудал яригдана. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтраад гэр хорооллын цахилгааны шугамыг шинэчлэх шаардлагатай байгаа.” гэлээ.

    Үүний дараа тус хорооны иргэн Д.Лхагвадоржийнд очиж, дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг өглөө. Энэхүү төхөөрөмж нь мөн хоногийн 8 цагт дулаанаа хуримтлуулаад үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангах аж. Д.Лхагвадоржийнд өгсөн төхөөрөмж гэхэд зөвхөн монгол гэрт зориулан бүтээсэн загвар гэдгийг “Монватт” ХХК-ийнхан хэлсэн юм. Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь автомат тохируулгатайн дээр температур мэдрэгчтэй учраас тасалгааны агаарын хэмд тааруулан автоматаар ажилладаг байна. Мөн  “Тулгат” халаагуурын давуу тал нь дээрээ цахилгаан зуухтай учраас орчиноо дулаан болгохын дээр тухайн айл өрх хоол ундаа ч хийгээд идэх боломжтой гэдгийг “Монватт”-ынхан танилцууллаа.

    Түүнчлэн өнгөрсөн жилээс  хойш  цахилгаан халаагуур ашиглаж, үр дүнг нь  хүртэж байгаа  айл өрхүүд бий.  Ийм айлын нэг бол Чингэлтэй дүүргийн  12 дугаар хорооны иргэн  Ц. Амарсанаагийнх юм. Өвөлдөө 1-2 машин нүүрс түлдэг байсан бол одоо халаах төхөөрөмж ашигласнаар эдийн засагт хэмнэлттэйгээс гадна нийслэл хотынхоо агаарыг бага ч гэсэн бохирдуулахгүй байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Ц.Амарсанаа хотын удирдлагуудад ярьлаа. Шөнөдөө дулаанаа хуримтлуулж, өдрийн  8 цагийн турш дулаанаа барьдаг халаагуур  сонголт ихтэй  байгаа гэдгийг  энэ төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа компанийн төлөөлөл  ярьсан юм. Үнийн хувьд  хичнээн  метр квадрат талбайг халаахаас  хамаардаг.  Давуу тал нь шөнөдөө  дулаанаа хуримтлуулдаг учраас  эрчим хүчний  үнэ өндөр гарна гэсэн  ойлголт байхгүй. Шөнийн тэглэгдсэн тарифыг үр дүнтэй ашиглахад  хэрэгтэй гэдгийг онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!