MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.Батсүмбэрэл: Хүй долоон худгийг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ

    Н.Батсүмбэрэл: Хүй долоон худгийг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ

    2017-01-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

    -“Монгол наадам цогцолбор” бол Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх?

    -“Монгол наадам цогцолбор” бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн мэднэ. Тэнд зохион байгуулдаг үйл ажиллагааг зохицуулах болон бүртгэлд байгаа эд хөрөнгийн ашиглалт, хадгалалтыг эрхэлдэг гэж ойлгох нь зүйтэй байх. Гэхдээ одоо бид үүнээс илүү өргөн хүрээтэй ажиллахыг хичээж байна. Цаашид Хүй долоон худагт үндэсний спорт, соёл урлагт тулгуурласан аялал жуулчлалын төв байгуулах зорилтыг манай байгууллага баримтлан ажиллаж байгаа. Ийм чиглэлийг хотын даргын мөрийн хөтөлбөр, холбогдох баримт бичгүүдэд тусгуулсан. Эртний домог түүх шингээстэй сэрүүн мандлын дэнжид уламжлалт морин уралдаанаас гадна морин тойруулга, морин аялал, уналга сургалт, поло, гольф, шагай, сур болон бусад спортод суурилсан үйл ажиллагаа, мөн иргэдийн соёл урлаг, чөлөөт цагт зориулсан төвүүд бий болно. Өвөл, зун гэлтгүй улирал харгалзалгүйгээр ажилладаг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгохоор тэмүүлж байна. 

    -Таны ярианаас сонсоход түүхэн газар нутагт монголын өв соёлыг дэлгэрүүлэх юм байна гэж ойлгогдлоо. Инженерийн дэд бүтцийн хувьд яаж шийдэж байгаа вэ?

    -Хотын аялал жуулчлалын нэгэн төв болохын хувьд дэд бүтцийн асуудлыг тухайлан авч үзэхээс өөр аргагүй. Хүй долоон худагт дулааны станц, цахилгааны дахин дамжуулах дэд төв, цэвэр усны сан, бохир усны цэвэрлэх байгууламжийн зураг төслүүд нь хийгдэж байна.

    -Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдаад удаагүй байна. Хөтөлбөрт “Монгол наадам цогцолбор”-ын талаар хэрхэн тусгагдсан бэ?

    -Хотын даргын мөрийн хөтөлбөрт бидний үйл ажиллагаатай холбогдох хэд хэдэн заалт орсон. Хүй долоон худгийг аялал жуулчлалын төв болгох асуудлыг бүрэн дэмжсэн бие даасан заалт ч бий. Төр иргэнээ аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдруулахаас гадна амарч, хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт энэ зорилт шингэсэн байгаа.

    -Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих боллоо. “Монгол наадам цогцолбор” энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

    -Төр бүх асуудалд оролцохгүй ч нийгмийн хөгжил, иргэдийнхээ өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлах байдал илт нэмэгдсэн. Энэ хоёрын холбоос, хослол бол төр, хувийн хэвшлийн түншлэл юм. Бид энэ зарчмыг тэргүүн эгнээнд тавьж байгаа. Үүний нэгэн тод жишээ нь цанын бааз юм. “UB resort” цанын баазыг цэвэр хувийн хэвшлийнхэн санаачилсан. Энэ санаачлага бидний зөвхөн эхлэл төдий юм. Нийслэлчүүд агаар салхинд гарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, боломжийг улам бүр эрэлхийлэх боллоо. “Улаанбаатарт ганц байгаа гайгүй үйлчилгээтэй цанын бааз нь хүрэлцэхгүй байна. Богд уул, эсвэл зүүн тийшээ салхинд гардаг. Хотын баруун тийшээ очдог газартай баймаар байна” гэсэн иргэдийн санал, шүүмжийг нэг бус удаа сонсч байлаа. Хүй долоон худаг бол хотын баруун талд байдаг тул маш цэвэр агаартай газар. Тэнд гуравхан өдөр морь уралдуулдаг байхын эсрэг эхний алхам нь энэ санаачлага гэж үзэж болно. Харин үүнд төр хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа. Өөр олон санаачлагыг хувийн хэвшил, олон түмэнтэйгээ хамтарч боловсруулах боломж зөндөө бий шүү.  

    -Хүй долоон худагт ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийх юм байна. Гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах тал дээр ямар менежмент хийж байна вэ?

    -Үр өгөөжөө өгөх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Засгийн газар, нийслэлээс баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан Хүй долоон худагт хийгдэх төсөл, бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөө хийхээр ажиллаж байна. Түүний дараа бид хөрөнгө оруулагчдад чиглэсэн үе шаттай ажлуудыг зохион байгуулж эхэлнэ.

    -Гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад эрх зүйн орчин хангалттай юу?

    -Боломжоо ашиглах хэрэгтэй. Өнөөгийн байгаа эрх зүйн болон эдийн засгийн орчныг ашиглахын төлөө бид боломжоороо чармайж байна. Хотын удирдлага болон төрийн зүгээс ч дэмжиж байгаа. Зарим яригдаж буй хуулийн төслүүд батлагдчихвал хөрөнгө оруулалтын асуудлууд эрчтэй урагшилна гэж итгэж байна.

    -Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд газар зохион байгуулалт чухал. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

    -“Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх зорилгоор 12582 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөг нийслэл боловсруулж, Засгийн газар баталсан. Гэвч өнгөрсөн гурван жилд давхардуулан газар олгосон зөрчил байна. Үүнийг нийслэл, аймгийн төвшинд шийдвэрлэхээр ажлын хэсэг гарсан. Олон нийтийн эрх ашиг хөндөгдөх учир энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байгаа.

    -Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаа. Нийгэм, эдийн засгийн хувьд аль хэр ач холбогдолтой вэ?

    -Энэ бол том төсөл. Нийгмийн болоод эдийн засгийн үр өгөөжийн талаасаа ч чухал. Яг одоо байгаа стадион бол наадамчид, үзэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй байна. Авто зогсоол, орчны аюулгүй байдал, техник үйлчилгээний нөхцөлүүдийг дурдаж болно. Нөгөө талаас наадмын бөх, морь, сурыг нэг дор үзэх үзэгч олны хүсэл сонирхол бий. Доод тал нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барих боломж манайд байгаа. Энэ ажил зураг төслийн шатандаа явж байна.

    -Хүй долоон худаг бол үндэсний хурдан морины уралдааны гол зам. Улаанбаатар хотод морь уралдах хамгийн ойрхон шулуун зам үүнээс өөр байхгүй. Уламжлалт шулуун замын морин уралдааныг хадгалах уу, эсвэл тойрог хэлбэрээр уралдуулах уу?

    -Эртнээс уламжилж ирсэн үндэсний соёлыг хадгалж хөгжүүлнэ. Нэг зүйлийг бид сайн ухаарч ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэр нь эцэг өвгөдөөс олон зууныг өртөөлөн шалгагдаж, өнөө цагт уламжлан ирсэн соёл, түүний хэв шинжийг эвдэхгүй хадгалах асуудал. Бөхчүүдээ жижиг тойрогт хугацаатай минут заагаад, сураа дардасын тойрог руу автоматаар харваад эхэлбэл үндэсний өнгө аяс гээгдэнэ биз дээ.

    -Хүй долоон худагт олон улсын стандартад нийцсэн морин тойруулга барих уу?

    -Манай үндсэн бодлого, ерөнхий төлөвлөгөөнд морин тойруулгын төсөл багтаж байгаа. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, олон улсын чанарт нийцэх морин тойруулга хийхийн төлөө ажиллана. Бидэнд судалгаа, туршлага бас эрх зүйн орчин л хэрэгтэй. 

    -Гаднын аялал жуулчлалын газруудыг харахад хөшөө, дурсгал, үзэх харах зүйл олонтой байж амрагчдын сонирхлыг ихээр татдаг шүү дээ. Хүй долоон худагт хөшөө, дурсгал хийгдэх үү?

    -Хийнээ. Хөшөө дурсгал нэг талаас урлагийн бүтээл нөгөө талаас хүндэтгэл, түүхийг шингээж байдаг гэж боддог юм. Нэгэнт спорт, соёл урлаг, аялал жуулчлалын үндэсний агуулгатай төв болгохоор зорьж байгаагийн хувьд үүнээс ангид байхгүй. Гадаадын жуулчлалын газарт очоод бараг л хамгийн түрүүнд ямар нэгэн хөшөө дурсгал хардаг биз дээ. Тэр жишгээр л явна.

    -Хүй долоон худаг бол гурван өдөр наадам хийдэг л газар гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Энэ ойлголт танай хамт олны хүчээр өөрчлөгдөж байх шиг байна?

    -Баярлалаа. Гэхдээ энэ бол олон жилийн өмнө бэлтгэгдэж өнөөдөр олон нийтэд хүрч байгаа ажил. Ингэж үнэлэгдэж байгаад баяртай байна. Манай баг хамт олон ч, өмнөх удирдлага ч, хотын үе үеийн удирдлагууд ч үүний төлөө ажилласаар ирсэн. Яармагийн дэнжид болдог байсан морин уралдааныг 2003 оны наадмын өмнө тухайн үеийн хотын удирдлага нийслэл хот суурьшиж байсан энэ газар нутагт нүүлгэсэн байдаг. Тэр цагаас хойш Хүй долоон худагт дэлгэр сайхан наадам болсоор байна.

    -Нийслэл хот Хүй долоон худагт байсан хэрэг үү?

    -Улаанбаатар хот маань 1719-1779 онд нийт 21 удаа нүүсэн байдаг. Энэ хугацаандаа 1736-1740 оны хооронд 4 жил, мөн 1772-1778 оны хооронд 6 жил, нийтдээ 10 жил одоогийн Хүй долоон худагт буурь сэлгэн суусан байдаг. 

    Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!