MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

    Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

    2016-12-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.


    Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

    Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар / 2 сая төгрөг/ -аас давсан даатгуулагчдын хувьд эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч  гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.

     Өнөөдрийн байдлаар Монгол улсын эмийн бүртгэлд элэгний С вирүсийг эмчлэх  дараах таван нэрийн эмийг бүртгэсэн байна.
     
    1.  АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эмийг Омбол ХХК
    2.  АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир”  эмийг Монгол эм импекс ХХК
    3. Энэтхэг улсын  "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос"  эмийг  "Ази фарм" компани
    4.  Энэтхэг улсын “Натко” компанийн бүтээгдэхүүн  “Хепсинат-ЛП” эмийг Омбол ХХК
    5. 2016 оны 10 сараас  Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" Монос ХХК тус тус нийлүүлж байна.
    АНУ-ын “Gilead Sciense” компани дэлхий нийтийг С вирусийн эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн үйлдвэрүүдэд лицензээ өгч, түүний дагуу элэгний С вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэн, худалдаалж байгаа юм. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд ерөнхий нэршлийнх учраас үнийн хувьд хямд, үйлчилгээ нь ч харвонитай адилхан үйлчилгээтэй юм байна.

    Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой юм.

    Өнөөдрийн байдлаар нийт дээрхи таван эмийг 9 сараас хойш 6425 хүн ууж хэрэглэсэн бөгөөд эмийн хөнгөлөлтөнд  Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан 1.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор боллоо гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.
     
      ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР
      ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТ
    №ДүүрэгҮйлчлэх эмийн сангийн нэрЭмийн сангийн хаяг
    1.Сүхбаатар дүүрэг
     
    Маго фарм /Омбол/1-р хороо Далай цамхаг 1 давхар
    Энх үйлс 2 / Омбол/7 хороо Нуурын 7-65
    МЭИК Эмийн сан 1Нарны зам 39
    Ази фарм Фарммаркет4 хороо 50 мянгат 22 байр
    Ази фарм 88 хороо Оюутны гудамж 10/1 байр
    Монос-Метромалл6-р хороо 1 Метромалл худалдааны төвийн байр
    Монос 118-р хороо 11-р хороолол 1-184 тоот
    2.Баянгол  дүүрэгОранж /Омбол/3-р хороо Нарны хороолол7-124
    Магофарм / Омбол/19 хороо 4 хороолол 51 байр
    МЭИК Эмийн сан 3Капитал таун 1-р давхарт
    МЭИК Фарммаркет-510-р хороолол шинэ дэлхий хотхон
    Ази фарм БГД -44 хороо 2 хороолол
    Ази фарм БГД -1212 хороо бичил хороолол
    Монос-25 2-р хороо Чингүнжавын гудамж 9
    Монос-Магда18-р хороо 4-р хороолол Магда худалдааны төвийн байр
    3.Баянзүрх дүүрэг
    Календула/ Омбол/18 хороо Дархан детект эмнэлэг
    Еврофарм Эрдэнэтолгой /Омбол/8 хороо Шархад 40 -248 байр
    МЭИК Фарммаркет-2Офицерууд ордон, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    МЭИК Фарммаркет-3Цайз,16-р хороолол, Wellmart худалдааны төвийн 1-р давхар
    Ази фарм БЗД16 хороо 16 хороолол 45 байр
    Саргун асархуй /Ази фарм/1-р хороо Токуо гудамж 26 байр 1 давхар
    Монос- Энканто26-р хороо Оргил  худалдааны төв
    Монос-1318-р хороо 13-р хороолол Намьанжүгийн гудамж
    4.Чингэлтэй дүүрэг
    Нони /Омбол/3 хороо Капитал центр
    Төхөм фарм /Омбол/1 хороо 35 -р байр
    МЭИК Фарммаркет-1Бишрэлт Худалдааны төв  1-р давхар
    МЭИК Эмийн сан 2Улсын их дэлгүүр 1-р давхар
    Ази фарм ЧД3 хороо 50 мянгат
    Монос-Төв4-р хороо 50 мянгат 15-р байр 2 тоот
    Монос-372-р хороо 2-р 40 мянгат 25-р байр
    5.Хан-Уул  дүүрэг
    Цэгэма /Омбол/19 хороолол Үйлчилгээний төв
    Энх үйлс 1/ Омбол/16 хороо Буянт ухаа 1
    МЭИК Эмийн сан-4Нисэхийн 58-р байрны 1-р давхар
    Ази фарм Нисэх16 хороо морингийн зам 57 байр
    Монос -Оргил1-р хороо Оргил шилтгээний байр
    6.Сонгинохайрхан дүүрэгЕврофарм Цамбагарав /Омбол/14 хороо 13 байр
    Еврофарм Хархорин / Омбол/15 хороо 19 байр
    МЭИК Фарммаркет-4Хархорин захын хойно, Пирамид үйлчилгээний төв
    МЭИК Фарммаркет-65 шар, Капитал банкны 1-р давхар
    Медивико 2 /Ази/17 хороо 1 хороолол 32 байр
    Монос-Хархорин17-р хороо 1-р хороолол Москвагийн гудамж 13а байр
    Монос-5 шар18-р хороо Таван шар 153/07-р байрны 1 давхарт
    7.Налайх дүүрэгТүвшин тун /Омбол+Монос/Нэгдсэн эмнэлгийн хашаанд
    Согоон бор /МЭИК/2-р хороо 20р байр 175 тоот
    Эмийн бамбай /Ази/ 2р хороо 21байр 3 тоот
    8.Багануур дүүрэгУхаа булаг   /Омбол +МЭИК +Монос/1-р хороо 13-р байр 2 тоот
    Тайн ам /Ази/1-р хороо 12-р байр 2 тоот
    9.Багахангай дүүрэгХэнз хонгор /Ази/2р хороо Өртөөний 33 тоот
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!