Улаанбаатар хотын Цагдаагийн газар
жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие
бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг.
2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өгргөдөл, гомдол
хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсөж улсын хэмжээнд
бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын
хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн
ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн
ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь
урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт
61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж.
2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний
уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга
хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнболд “Манай хамт олон ирэх 2017 онд хуудль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энрэнгүй, чин шудрагыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүээлсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.