MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга гоц авьяастай таван настай хүүг “Харшийн сүлд модны наадам”-д урьлаа

    Хотын дарга гоц авьяастай таван настай хүүг “Харшийн сүлд модны наадам”-д урьлаа

    2016-12-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо.


    Хотын даргатай уулзахаар ирсэн  эхний иргэн бол  5 настай З.Мөнх-Эрдэнэ  хүү байлаа.  Хүүгийн ээж  Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал  хэлэхдээ “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар ангид суралцдаг. Англиар уншиж, бичиж чадна. Үеийнхнээсээ давамгай, гоц авьяастай учраас хүүгээ цаашид улам нээн хөгжүүлэх хүсэлтэй байна.  
    Хүүгийн минь авьяас  чадварыг улам хөгжүүлэхэд хотын удирдлагуудаас  дэмжиж, тодорхой сургалт, төсөл хөтөлбөрт хамруулж өгөхийг хүсч байна.  Ялангуяа IQ болон бусад оюун ухаан хөгжүүлэх сургалт, хөтөлбөр  байвал зүгээр юм гэж ээжийн  зүгээс бодож  хотын даргатай уулзах  өргөдөл өгсөн. Мөн  хүүгээ  Нийслэл хотын даргатай танилцуулах бодолтой байгаагаа ч  онцлон хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ирээдүй болсон авьяас, чадвартай хүүхэд залуучуудаа хотын зүгээс дэмжин ажиллахаа хэлээд “Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө бидэнтэй уулзаж байгаа таньд талархаж байна. Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайтай учраас тэр чиглэлийн сургуульд сурахад нь дэмжинэ.  Улсын маань ирээдүй хойч болсон хүүхдүүдээ  хотын удирдлагын баг  бүхий л талаар дэмжих бодлого барьж байна.  Мөн хүүхдээ ийм сайхан хүмүүжүүлж байгаа  эцэг, эхээр нь бахархаж байна гэдгээ ч хэллээ.  З.Мөнх-Эрдэнэ хүү  ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж,  англиар ч чөлөөтэй  уншдагаа хотын даргад хэлсэн.  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.Батболд энэ сарын  26 нд болох  нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам” д албан ёсоор оролцох урилгыг  З.Мөнх-Эрдэнэ өглөө.  Анх удаа  таван настай хүү  хотын даргын урилгаар  “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.

    Мөн Баянгол дүүргийн иргэн Л.Батчулуун өөрийн зохион бүтээсэн цахилгаан халаагуурыг хотын даргад танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолыг багасгахад уг халаагуур ач тустай. Хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан гаргах боломжтой. Одоогийн байдлаар өөрийн хэмжээнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Цаашид хотын удирдлагаас тусламж, дэмжлэг хүсч байна” гэсэн юм.

    “Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн зөв шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цахилгаан халаалт нь маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Та зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжөө аюулгүй, эрсдэлгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах хэрэгтэй” гэдгийг хотын дарга хэллээ. Түүний дараа нийслэлийн зүгээс зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулж, дэмжихэд бэлэн гэдгээ Засаг дарга илэрхийллээ.

    Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баясгалан Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 60 мкв газрыг өөрийн нэр дээр болгож өгөхийг хүссэн юм. Тэрээр тухайн газартаа цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдагаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэйгээ судлаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэх талаар эргэн хариу хэлэхээр тогтлоо.

    Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэн С.Батбаяр хотын даргатай уулзсан юм. Тэрээр өөрийн оршин суудаг 14-р хорооны 58-р байрны ойр хавьд түгжрэл ихээр үүсдэгээс гадна гарц, зогсоол байдаггүй талаар Засаг даргад дуулгалаа. Мөн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хашаа, барилга, айлууд хүртэл буух болсныг хэлээд үүнийг шийдвэрлэж орох, гарах гарц, гармыг нээлгэж өгөхийг хүслээ.

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа учир барилгын ажил явагдаж байгаа. Батлуулсан ажлын зураг дээр тухайн байрны хойшоо, урагшаа нэвт гардаг зам барихаар төлөвлөгдсөн байгаа  гэдгийг тайлбарлалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!