MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонслоо

    Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонслоо

    2016-12-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ТҮЦ  эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа.  

    Баянзүрх дүүргийн иргэн Б “Би барилгын салбарт олон жил ажилласан. Гэтэл барилгын ажил зогсонги байдалд орсон учраас ямар ч аргагүй ТҮЦ ажиллуулж ар гэрээ авч явах гэж ядарч явна. Гэтэл зөвшөөрөлгүй гээд ТҮЦ-ийг маань хаачихвал гэр бүлээ хэрхэн тэжээх болж байна. Ер нь ТҮЦ эрхлэгчдийн олонхи нь дээд сургууль төгсөөгүй учраас тэр бүр өөрсдийнхөө төлөө шуурхай тэмцэж чадахгүй юм. Тиймээс хүн бүр амьдрах гэж зүтгэж яваа учраас төр засгийн удирдлагууд болон мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилламаар байна. Холбогдох байгууллагаас сургалт семинарыг зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө өгөх юм бол бид бүхэн хуулийн дагуу ажиллахад бэлэн байгаа” гэв.

    ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба “Нийслэлээс тухайн дүүрэгт хэчнээн ТҮЦ байх ёстой, хаана байрлаж, хэрхэн ажиллуулах талаар ерөнхий чиг өгмөөр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн автобусны буудал бүрт хичнээн  ТҮЦ байрлуулна гэдгээ  заагаад өгчих хэрэгтэй. Улмаар тухайн дүүргийн ТҮЦ эрхлэгчид дотроо хуралдаад хаана ямар байршилд хэнийх байх ёстойгоо шийдчихнэ. Бид бүхэн хэн нь хэр удаан худалдаа хийж байгааг мэднэ шүү дээ. Түүнчлэн манай холбооноос Баянзүрх  дүүргийн нэг автобусны буудал орчмыг тохижуулаад нийслэлийн удирдлагуудад танилцуулъя гэж бодож байгаа” гэж байсан юм.

    Ийнхүү холбогдох байгууллагын дарга нар иргэдийн санал хүсэлтийг сонсоод тэдний асуултад хариуллаа.Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Шуурхай удирдлагын төвд иргэдээс “ТҮЦ эрхлэгчид ариун цэврийн шаардлага хангадаггүй, бие засч, хогоо хаяж, тоос шороогоо угаасан бохир усаа тухайн орчиндоо шууд цацчихдаг. Түүнийгээ цэвэрлэдэггүй. Үүнээс болж халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна” гэх зэрэг  санал гомдлыг ирүүлдэг. УСУГ-аас байнга “ТҮЦ эрхлэгчид бохирын хоолой руу угаадас цацаад хөлдөөгөөд хаячихдаг” гэдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэвчих үедээ тэвчээд чимээгүй өнгөрөөж л байгаа. Бид нийслэлд байгаа энэ олон ТҮЦ-ийг цэгцэлж, зохицуулах асуудлыг ярилцаж байна. Та бүхэн ч санал нэг байгаагаа илэрхийллээ. Гэхдээ энд үзэл бодлын зөрчил байх шиг байна. Бид та бүхнийг “Ажиллуулж байгаа ТҮЦ-ээ өөрчил, энэ компанийн хийсэн ТҮЦ-ийг ав” гэж ерөөсөө шаардаагүй. Хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангасан, бохирын шугамд холбогдсон, эмх цэгцтэй, хуулийн дагуу хэрхэн ажиллуулах вэ гэдийг л чухалчилж байна” гэв.  

    Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Төрийн байгууллагын албан хаагч, ТҮЦ эрхлэгч иргэд бидэнд ялгаагүй зовлон бэрхшээл тулгардаг. Тиймээс бид бүхэн аливаа зүйлийг хийхдээ тодорхой зарчимтай байх хэрэгтэй. Манай байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 17-оос 12 дугаар сарын 1-ний хооронд 632 өргөдөл ирсэн байна.

    Эдгээрийн 311 нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авч, хохирсон иргэд байх жишээтэй. Энэ нь зөвхөн ТҮЦ-ээс болоогүй бусад хүчин зүйлсээс шалтгаалж дээрх иргэд эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг онцлон хэлье. Хэн ч гэсэн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд ажиллаж гэр бүлээ тэжээх ёстой. Гэтэл та бүхэн хил гаалиар шалгуулаад оруулж ирж байгаа бүтээгдэхүүн учраас аюулгүй гэж хэлж байна. Өнөөдөр эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн байгаа үед өнгөрсөн жил оруулж ирсэн бүтээгдэхүүн зарагдахгүй байж байгаад хугацаа нь дуусна. Гэтэл хугацааг нь хуурамчаар сунгаад та бүхэнд хямдаар өгнө. Улмаар тэр бүтээгдэхүүнийг энгийн нэгэн иргэн худалдан авч амь насаараа хохирч байна.  

    Өнөөдөр Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан учраас бид бүхэн бүх шатанд хяналт шалгалтаа чангатгаж байгаа. Улаанбаатар хотод 800 ТҮЦ зөвшөөрөлгүй, 500 нь зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрөлгүй ТҮЦ эрхлэгчид шалгалтын явцад ажилладаггүй. Шалгалт явуулаад дууссаны дараа онгойгоод үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хяналт шалгалтыг дарамт гэж ойлгож болохгүй. Энэ нь таныг ямар нэг эрсдэл, аюулд орохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм шүү. Та бүхний санал хүсэлтийг сонслоо. Зөвлөн туслах ажлыг хангалттай сайн хийж чадна. Харин та бүхэн идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Та бүхэн олон жил ТҮЦ ажиллуулж ажил, амьдралаа залгуулах гэж янз бүрийн шахалт, дарамтад орж ирсэн. Гэтэл өнөөдөр хэн дуртай нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй  ТҮЦ эрхлэх болжээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮЦ-ийг ажиллуулах журмыг өнгөрсөн хугацаанд НИТХ-аар хоёр ч удаа батлуулсан. Журмаар ТҮЦ-ийн зөвшөөрлийг олгох тусгай Зөвлөл бий болгоод, дүүргийн Засаг даргын мэдэлд өгснөөр энэ асуудал маш замбараагүй болсон юм. Ялангуяа 2016 оны сонгуулиар ТҮЦ эрхлэгчдээр далимдуулж маш их ашиг олсон. Энэ хууль бус өрнөсөн асуудлыг таслан зогсооно. Өнгөрсөн долоо хоногт Засаг даргын зөвлөлийн хурлаар Захирагчийн ажлын албанаас журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хэлэлцүүлсэн. Энэ санал Засаг даргын Зөвлөлөөр ороод НИТХ-аар батлагдвал хамгийн гол нь худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг дүүргээс олгохгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл  цэгцтэй , журамтай тодорхой болно.Уг журмыг аль болох та бүхний эрх ашгийг бодолцож боловсруулж байгаа учраас та бүхний саналд нийцэх байх. Хаана ямар байршилд ТҮЦ байрлуулах вэ гэдгийг ярилцаад ерөнхий зураглал хийж байна. Зөвшөөрөлгүй газар байгаа ТҮЦ-ийг аль болох өөр боломжийн байршилд байрлуулна. 40 гаруй хоногийн өмнөөс иргэдийн саналыг авч эхэлсэн. Та бүхэн одоо ч гэсэн өөрийн саналыг өгөх боломжтой” хэмээлээ.

    Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Газрын албаны хувьд ТҮЦ эрхлэгчдийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрыг эзэмших гэж байгаа бол албан ёсны Засаг даргын шийдвэр, захирамжтай байх ёстой. Нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн албанаас тодорхой чиглэл гарвал бид бүхэн тухайн бодлогыг баримталж ажиллана. Одоогоор нүүлгэх шаардлагатай ТҮЦ эрхлэгчид албан ёсны шаардах хуудас өгсөн байгаа. Хууль журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

    Түүнчлэн ТҮЦ-ийн журмыг шинэчлэхдээ тэдний саналыг авч, хамтран ажиллана гэдгээ холбогдох албаныхан хэлэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!