
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан
дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал
хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн “Нарантуул” ОУХТөв рүү
үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол улсын стандарт MNS
5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд
тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан
тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их
тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын
тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа. Үйлчилгээг 2016
оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Ч:41
буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10
минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой
санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаарын утсаар өгөх боломжтой гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
