MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа

    Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа

    2016-12-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа  НИТХ ын  хороод, намын бүлгээр хэлэлцэж,  өнөөдөр  санал дүгнэлтээ танилцууллаа. .

    НИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа танилцууллаа. Тэрбээр “Хэдий төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй нөхцөлд байгаа боловч бүтээн байгуулалтын чиглэлээр нийгмийн салбарт 18,5 тэрбум төгрөгийг төсөвлөж, тэр дундаа боловсролын салбарт 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу сургууль, цэцэрлэгийн 11 барилгыг төлөвлөсөн нь сайшаалтай байна. Мөн нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор нийслэлийн 3 дүүрэгт мэс заслын тасаг шинээр байгуулж байгаа нь хүнээ дээдэлсэн үзэл суурилсан Аз жаргалтай хот үзэл баримтлалтай нийцэж байгааг онцлон тэмдэглэхийг хүслээ.

    Нийслэл Улаанбаатар хотын санхүүгийн нөхцөл сайнгүй байгаа хэдий ч улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байгаа нь Монгол улсын эдийн засаг хүндрэлтэй энэ үед нэгдсэн төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл гэж Ардын намын бүлэг үзэж байна.

    2017 оны төсвийн төсөлтэй танилцахад төсвийн ихэнх хувийг эзэлж буй нийгмийн халамж, нийтийн тээврийн нөхөн олговрын зардлын асуудлыг холбогдох салбарын яамдын төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон нь харагдаж байна.

    Цаашид Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг яаравчилж, Улаанбаатар хотыг санхүүгийн хувьд бие даасан эдийн засагтай болгох шаардлагатай байна” гэсэн юм.

    Мөн НИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Ц.Баатархүү танилцууллаа. Тус бүлгийн дүгнэлтэд “Зарин нэг төсөл арга хэмжээнд зориулсан төсөв хөрөнгөөөс хасч Эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, бичил бизнес, ахмадын орон сууц, түрээсийн орон сууч зэрэгт нэмж тусгах нь зүйтэй” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

    Түүнчлэн НИТХ дахь хороодын хурлаас гарсан зарим саналуудыг 2017 оны төсөвт  тусгалаа. Ингэснээр нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

    НИТХ-аас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгаж батлуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.

     Ирэх оны нийслэлийн төсөв нь  иргэдээ тэтгэсэн, орон сууц, бүтээн байгуулалт,  нийгмийн салбарын хөрөнгө оруулалтаа дэмжиж,  төсвийн үргүй  зардалыг багасгаж,  хөөсөрсөн биш бодит төсөв болсоныг  НИТХ ын төлөөлөгчид онцолж байна.  Өнгөрсөн оны төсөв  хэт их хөөсөрсөн  байснаас үүдэн  алдагдалд их хүлээсэн. Харин ирэх оны орлого, зарлагыг бодитоор тооцож, хөрөнгө оруулалтын ажлуудаа үргэлжлүүлж,  нийгэм рүү хандсан томоохон бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, гадаадын  хөрөнгө оруулалтыг татах  зорилт тавьсан нь  олонхийн  дэмжлэгийг авч чадлаа.

     Өөрөөр хэлбэл  Нийслэлийн  2017 оны төсөв нь бүхэлдээ иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хот тохижилт, бүтээн байгуулалтын  ажлаа үргэлжлүүлэх,  нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт  ахиц авчирч чадахуйц төсөв боллоо гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!