MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

    Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийлээ

    2016-11-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” өнөөдөр нийт гишүүдийн уулзалтаа хийлээ. Тус танхим нь 2015 оны 3 дугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санаачлагаар байгуулагджээ.

    Гишүүн байгууллагуудын уулзалтын  энэ удаагийн зочноор  НИТХ-ын дарга Ц.Сандуй,  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд  нар уригдан оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод хийх  бүтээн байгуулалтын томоохон ажил , төсөл хөтөлбөр, бодлогын талаар  нээлттэй ярилцлаа. Хотын удирдлагууд хэлэхдээ  Монгол Улсын хөгжлийн гарц нь Улаанбаатар хотын хөгжил гэдгийг онцлоод, энэ хөгжлийг түргэтгэх, шинэ шатанд гаргахад  хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг их.  Өөрөөр хэлбэл хөгжлийн  зүтгэх хүч, хөдөлгүүр  гэж үзэж байна гэдгээ уулзалтын эхэнд тодотголоо. Ирэх 4 жилд хувийн хэвшлийнхнийг  бүхий л талаар дэмжиж, хууль эрх  зүйн орчин сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх, худалдаа үйлчилгээний  салбарыг шинэ шатанд гаргах, шинэ техник технологи нэвтрүүлэх,  эдийн засгаа  өөд татахад  хамтарч ажиллахад хот үргэлж нээлттэй бодлогоор ажиллана гэдгийг  хэлсэн юм.

    НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Улаанбаатар хотын хөгжил,  менежментийг шинэ шатанд гаргах шаардлагатай гэж үзэж байна. Хот хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ 4 жилд НИТХ хотын эрх зүйн байдлыг шинэ шатанд гаргахад голчлон анхаарах болно. Агаар, усны бохирдол, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээний хоцрогдол, ядуурал зэрэг олон асуудал Улаанбаатар хотод тулгамдсан. Үүнийг багтаасан мөрийн хөтөлбөрийг Засаг дарга батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, ялангуяа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэн илүү их санаачлагатай  оролцох хэрэгтэй гэж бодож байна. Нийслэлийн хөгжлийг хотын хөрөнгө оруулалт зэрэг хязгаарлагдмал нөөц бололцоонд тулгуурлахаас илүү хувийн хэвшлийнхний боловсруулсан төсөл хөтөлбөрт, төлөвлөлтөд тулгуурлах хэрэгтэй. Тиймээс бид бизнес эрхлэгчдийн санаачлага, үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно” гэлээ.


    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд худалдааны танхимын гишүүдэд Улаанбаатарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тэрээр Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлээ дэмжиж, нягт хамтран ажиллахаа хэлсэн. Аж ахуйн нэгжүүдийн ажиллах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхэд хот анхаарна. Хэрвээ бизнесийн боломж, үйл ажиллагааг хязгаарласан зүйл байвал хотын удирдлага санал, хүсэлтийг хүлээн авахад үргэлж нээлттэй гэдгийг мөн хэлсэн юм.

    Улаанбаатар хотын худалдааны танхим өнөөдрийн байдлаар 90 гаруй гишүүнтэй. Гишүүн байгууллагуудын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах , авто замын бүтээн байгуулалтыг өндөр технологиор  хийх,  гэр хорооллын өрх айлыг орон сууцаар хангах замаар арилжааны банк,  бизнесийнхэнтэй хамтарч ажиллах, нийтийн тээвэрт шинэ стандарт нэвтрүүлэх зэрэг төсөл хөтөлбөрөө  ч хотын удирдлагуудад танилцууллаа. Тэд ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл зэрэг нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотын удирдлагуудтай нэг баг болон хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм . “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэдэг үгийг уриа  лоозон, ярианы сэдэв  болгох  биш бодит ажил болгон хэрэгжүүлэх цаг болсоныг Улаанбаатар хотын худалдааны танхимын уулзалтанд ирсэн  бизнесийн төлөөлөгчид онцолж байна.  Хамтдаа томоохон төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, бизнесийг хааж, боох захирамжаас илүүтэй дэмжсэн шийдвэрүүд гаргаж,  хотын эдийн засгаа  бэхжүүлж,  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар нээлттэй ярилцлаа. Сар бүр  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны  уулзалтыг хийж, тодорхой санал санаачлага, төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилцаж, асуудлаа шийдэж, дүгнэж байхаар тохирлоо. Монгол Улсад бүртгэлтэй  135 мянган аж ахуй нэгж байдгийн  77 мянга нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Үүний  63.8 хувь нь Улаанбаатар хотод данстай. Татвар төлөлт,  ажлын байр хангах, шинэ  технологи нэвтрүүлэх талаараа  улсдаа  тэргүүлэгч компаниуд  байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!