MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн боллоо

    “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөн боллоо

    2016-11-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа  Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хөндсөн төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зөвлөгөөн боллоо.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газар, тагнуул, хууль хүчний байгууллагын удирдлагууд оролцсон энэхүү зөвлөгөөнийг НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах зөвлөлийн дарга  Ц.Сандуй нээлээ. Тэрээр хэлэхдээ “2016 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 66.1 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байгаа нь бидний хувьд зайлшгүй анхаарч үзэх, түгшүүртэй эмзэг бөгөөд хэлэлцэх гол сэдэв болж байна. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг ахалж байгаагийн хувьд “Аюулгүй хот” төслийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг үе шаттайгаар зохион байгуулна. Нийслэл хотын  телекамерын хяналтын техник, технологийн өнөөгийн байдлыг эрс шинэчилж, найдвартай байдлыг хангах, шинээр гудамж, талбай, обьектуудыг телекамерын хяналтад оруулж,  нийслэл хотоо бүрэн камерын хяналтын системд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

    “Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал” зөвлөгөөний үндсэн илтгэлийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа  Ж.Эрдэнэболд тавьсан байна. 

    Улаанбаатар хотод гарч байгаа гэмт хэргийн 34 хувийг хулгайн хэрэг эзэлдэг бол зам тээврийн осол аваарийн дуудлага 400-500-ын хооронд хэлбэлзэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ч өсөх хандлага ажиглагдаж байгааг тэрээр онцолсон  юм. Мөн  гэмт хэрэг хаана их гарч байгаа вэ гэсэн асуултад хариулах судалгааг цагдаагийн байгууллага хийж байна. Ганцхан тоо баримт дурьдахад Баянзүрх дүүргийн 7 хорооны нутаг, Баянцээлийн гудамжинд 200 метр хүрэхгүй газарт 40 гаруй баар, ресторан, караоке ажиллаж, оршин суугчдын амар амгалан алдагдуулж байна. Мөн үүнийгээ дагаад согтуу, танхай, дээрмийн дуудлага тасардаггүй. Энэ бүсэд зохих ёсны шинэ стандарт мөрдүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо.

    Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага дэлхийн жишигт нийцэхүйц техник технологийг үе шаттай нэвтрүүлэх зорилт тавьж байна. Сүүлийн үед мансуурах, хар тамхинд донтох төрлийн гэмт хэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдээ аюулгүй байлгахад нэн чухал технологийг нэвтрүүлж, “Comp Stat” төслийг бусад өндөр хөгжилтэй орны жишгээр нэвтрүүлэх боломж бий гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд  илтгэлдээ онцолж байлаа.

    Тус зөвлөгөөний үеэр гэмт хэргийн гаралтыг бууруулах асуудлыг хөндөөд зогсохгүй “Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед нийслэлийн онцгой комис албадын харилцан  ажиллагаа”, “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой судалгааны дүн, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, “Архи согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд тавьж байгаа хяналт, өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар холбогдох газрын дарга нар илтгэл тавьсан байна.

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан зохион байгуулсан энэ зөвлөгөөнийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хааж үг хэллээ. Хотын дарга хэлсэн үгэндээ “Цаашид нийслэлийн иргэддээ аюулгүй, амар амгалан орчинг бүрдүүлж өгөхийн төлөө төрийн байгууллагууд нягт хамтран ажиллана. Нийслэлийн иргэдийнхээ  амар амгалан, энхийн манаанд өдөр шөнө, халуун хүйтнийг үл хамааран цаг наргүй ажилладаг цагдаагийн байгууллагаа онцгойлон дэмжин ажиллана. Энэхүү зөвлөгөөн цагаа олсон, асуудлаа тал бүрээс нь хөндөж чадсан, гарцаа олж, шийдвэрээ гаргасан үр дүнтэй боллоо” гэдгийг тодотголоо. Мөн тэрээр 90 жилийнхээ ойтой золгож байгаа  Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, алба хаагчид, үе үеийн төлөөлөлд баярын мэнд дэвшүүлж байгаагаа хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!