MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

    Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо

    2016-11-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад  нийслэлийн Засаг даргын  Тамгын газар, нийслэлийн харьяа  агентлаг, газар,  төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм.

    Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны орчимд зам тавиулах нэн шаардлагатай байгаа талаар Засаг даргад танилцуулсан юм. Түүний тавьсан асуудалд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлага зохих хариултыг өглөө.  Ирэх дөрвөн жил  төрийн өмчийн сургууль , цэцэрлэггүй хороо гэж байхгүй болгох зорилт тавьж байгаагаа хотын дарга хэллээ. 2017 онд гэхэд 31 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр  үндсэн чиглэлд тусгасан гэдгээ хэлж,  иргэн  Н.Төгссайханы  хүсэлт бол  нийслэлийн иргэдээс тавьдаг нийтлэг санал учраас анхааран ажиллахаа ярьлаа.

    Баянзүрх дүүргийн иргэн М.Бат-Очир СБД-ийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн хойд талын орц, гарцыг хаасан асуудлаар хотын даргатай уулзлаа. Тэрээр “Тухайн газрыг 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн орох гарах гарцгүй болгож хаана гэсэн мэдэгдэл өгсөн. Нийслэлээс газар өмчилж өгөх болон хувьчлахдаа иргэдийг боддог байх хэрэгтэй” гэв. Энэ талаар СБД-ийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтэн “Уг хэсэгт иргэн Л.Сосорбурам 14 га газартай. Анх өөрийн баталгаажсан талбайгаар хашаагаа бариагүй байсан бөгөөд одоо барьж байгаа. Энэ талаар иргэдээс маш олон гомдол мэдүүлж, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаад байгаа”-г мэдэгдлээ. Нэг иргэн 14 га газар эзэмшиж, хашаа хатгаснаас олон нийтийн эрх ашиг хөндөгдвөл төр газраа авч, орц гарц гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг нэгд тавина гэдгийг хотын дарга хэлсэн юм.

    Үүнээс гадна Баянзүрх дүүргийн иргэн Т.Түмэн-Өлзий нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй, өгсөн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэсэн гомдол гаргаж байна. Тухайлбал, 2016 оны 2 дугаар сараас эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудад материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдтэй хариу өгөөгүй гэлээ. Хотын дарга С.Батболд түүний тавьсан гомдол саналыг судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа хэлээд “Төр захиргааны байгууллагын алдаа оноог зөв харж чаддаг, нүд чих болж чадах залуусыг дэмжинэ. Мэргэжилдээ эзэн болсон, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг мэддэг залуусыг удахгүй нээлттэй ажлын байранд урина. Таныг бас ажилд урьж байна” гэлээ.

    Мөн үндэсний үйлдвэрлэгч “БЧГ” ХХК Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа танилцууллаа. Барилга угсралт, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тус компани импортын тоног төхөөрөмжийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Патентыг нь албан ёсоор авсан хог ачиж, буулгах, хадгалах тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ ашиглан, Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэв. Нийслэлийн Захирагчийн ажлын алба тус компанитай хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийх боломжтойг хэллээ. Хотын дарга ч импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжихийг онцолсон юм.

    Баянгол дүүргийн иргэн, ахмад эмч Б.Эрдэнээ мөн хотын даргатай уулзаж, саналаа уламжиллаа. Тэрээр Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа архи, тамхи, хар тамхины хор уршгийн эсрэг эмчилгээ хийдэг байсан байна. Үүнийгээ улсын эмнэлгүүдийн эмч нарт зааж сургах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Ахмад үеийн, туршлагатай хүмүүсээ сонсч, тэднээс зөвлөгөө авч ажиллахаа хотын дарга хэллээ.

    Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,  шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна.  Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын  даргад ирүүлэхийг  холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!