Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд хуралдаж
байна. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон
Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод ёслол хүндэтгэлийн
“Гэрэгэ” гардуулан өглөө.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2004
оноос эхлэн үе үеийн хотын дарга нарт ёслол хүндэтгэлийн Гэрэгэ
гардуулан өгдөг уламжлал тогтсон.
Нийслэлийн Засаг дарга
С.Батболд “Дэлхийн томоохон хотууд Захиаргчдаа ёслол хүндэтгэлийн Гэрэгэ
хадгалуудаг уламжлалыг манай нийслэл 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм
билээ. Энэ уламжлалын дагуу хотын даргын хувиар ёслол хүндэтгэлийн
“Гэрэгэ”-г хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ бол НИТХ-аас болон
нийслэлийн иргэдээс надад оноож байгаа томоохон хариуцлага гэж ойлгож
байна. Тиймээс би нийслэлийн Засаг даргын албан үүргээ нэр төртэйгээр
биелүүлэх болно” гэлээ. НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.