MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө

    Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө

    2016-10-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар дуулгасан.

    Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй айл өрх хохирч, дүн өвлийн хүйтэнд орох оронгүй болж үлдсэнийг Засаг даргад танилцуулсан байна. Тиймээс хотын удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, компаниудын хариуцлагыг дээшлүүлж, түр суурьшлын орон сууцыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн, бодлогоор дэмжихээр болсон. Эхнээс нь айл өрхүүдийг дамжин өнгөрөх орон сууцанд оруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө. Мөн орон сууцны нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.


    Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Сэлбэ дэд төв дэх “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-нд орсон иргэдтэй уулзлаа. Газраа чөлөөлснөөс хойш хэцүүхэн нөхцөл байдалтай амьдарч байсан иргэд өвлийн хүйтнээс өрсөж дулаахан, тохилог сууцтай болсондоо баяртай байгаагаа хотын даргад хэлж байсан юм.

    Мөн “Баярс констракшн” компанийн 132 айлын орон сууцанд түр амьдрах айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түлхүүр гардуулан өглөө.

    Харин БЗД-ийн 14-р хороонд амьдарч байсан 23 өрхөд дахин төлөвлөлтөөр баригдсан цоо шинэ орон сууцных нь түлхүүрийг гардлуулан өгсөн юм. “Бүрд костракшн” 14-р хорооны 142 айлыг нүүлгэж, 7,5 га газрыг чөлөөлсөн байна. Ингээд 142 айлд 9800 м2 182 айлын орон сууц, 30 гаруй дулаан зогсоол өгөх ёстойгоос эхний ээлжинд 114 өрхөд 148 айлын байр, 20 гаруй дулаан зогсоолыг энэ сард багтаан олгож байгаа юм. Хашааны газраа чөлөөлж, “Амартүвшин” хотхонд тохилог орон сууцандаа орсон иргэд ам сайтай байна. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хорооллоор солих дахин төлөвлөлтийн ажилд олон компани оролцож байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг шинэ зарчмаар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Одоо ажлаа үр бүтээлтэй явуулж байгаа компаниудтай гэрээг цааш үргэлжлүүлж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг эрчимтэй барилгажуулна гэж үзэж байна. Үүнээс гадна энэ ажлыг иргэдэд хохиролгүй хийх хэрэгтэй. Өнөөдөр  дамжин өнгөрөх шинэ орон сууцандаа орж байгаа та бүхэнд аз жаргал хүсье.” гэлээ.  Цаашдаа  Нийслэлийн удирдлагын  зүгээс  гэр хороололын дахин төлөвлөлтөөс үүдэн  орох оронгүй, газаргүй, өмч хөрөнгөгүй үлдэж, хохирдог байсныг таслан зогсоож,  иргэддээ ээлтэй,  хотын шинэ төлөвлөлтийн бодлогын хүрээнд орон сууцжуулах ажлыг хийнэ гэдгийг онцолж байна.

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн “Гэр хорооллын дахин төлөвлөлт” ийн асуудлыг хэлэлцэж,  Нийслэлийн өмчийн мэдэлд  “Дамжин өнгөрөх“ орон сууцыг бүртгэх,  иргэдээ хохиролгүй болгох, гэр  хорооллын дахин төлөвлөлтийг зөв бодлогоор, зөв шийдлээр,  Төр – Иргэн - Барилгын компани гэсэн гурвалсан гэрээг хатуу хийнэ гэдгийг  ч  тодотгож байна.

    “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийнхэн хүйтний улирал эхэлж байгаа энэ үед иргэдээ орон сууцаар хангах, хохироохгүй байх асуудалд  Нийслэлийн удирдлагууд  үр дүнтэй , шуурхай арга хэмжээ авч өгсөнд талархлаа.

    Өнгөрсөн  4 жилийн турш айлын  хажууд, өндөр түрээстэй байр, хамаатныхаа хашаанд гэр барьж,  мөнгө ч үгүй, орох оронгүй болсон иргэдийн хувьд  энэ өвөл өнтэй сайхан өвөлжиж, ирэх  жил  шинэ байрандаа орох сайхан мэдээ дуулгасанд баяртай байгаагаа хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!