MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

    Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

    2016-10-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд шилжүүлэн өгөх асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд  бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Энэхүү заалтын хүрээнд дээрх санхүүжилтийг шийдсэн бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн дунд түгээмэл тархалттай байгаа  элэгний хатуурал, хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-т нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд ХСҮТ нь нийслэлийн зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэгийг  дээшлүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Монголчуудын дунд хамгийн түгээмэл өвчлөл бол элэгний хорт хавдар. Тиймээс иргэдээ хамгаалах, аврах хэрэгцээ шаардлагад үндэслээд бүрэн эрхийн хүрээндээ нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр  Хавдар судлалын үндэсний төв энэ оны эцэс, ирэх оны эх гэхэд эхний хагалгаагаа хийхээр төлөвлөж байна.  Цаашид бид хамтын ажиллагаагаа хавдрын эрт илрүүлэлт,  анхан шатны оношлогоог дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хийх бололцоог хангах, ХСҮТ-ийн ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлнэ” гэдгийг онцоллоо.  Хавдар судлалын  үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар хорт хавдрын өвчлөл Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн нийслэлийн Засаг даргад талархаж байгаагаа  илэрхийлээд “Манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, нас баралтын тоогоороо зүрх судасны өвчлөлийн дараа 2-рт ордог.  Илрүүлэлтийн 70 гаруй хувь нь хожуу үедээ орсон байдаг. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, төгс эмчлэх, орон нутгийн хэмжээнд оношлогооны чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс бид Та бүхний өгсөн тоног төхөөрөмжөөр эрт үеийн оношлогоо хийж,  олон хүний амь нас аварна” гэлээ.   Харин тус төвийн Элэгний тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монгол Улсад элэгний хорт хавдраар өдөрт 4,5 хүн нас барж байна гэсэн статистик бий.  Нийт өвчлөлийн 30 хувь нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Энэ санхүүжилт иргэдийн хувьд асар том боломжийг нээж өгч байна. Бид энэ мөнгөөр маш олон тоног төхөөрөмж авна. Эрдэнэт хүний амь аварна. Эмчилгээний шинэ түвшинд хүрнэ. Гадагшаа урсах мөнгөний урсгал хумигдана гээд бидэнд болон улс орны хэмжээнд маш ач холбогдолтой шийдлийг гаргалаа” гэсэн юм.   Хэдийгээр сүүлийн 10 жилд хорт хавдрын өвчлөл тогтмол өсөлттэй байгаа ч манай улсын хувьд вирусын асуудлыг шийдсэн, элэг шилжүүлэн суулгах хагалгааг 1-р эмнэлэгт хийж байгаа гээд амжилт, ололт ч байгаа гэдгийг хэлсэн. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл энэ 10 дугаар сард ашиглалтад орж, хагалгааны 2 том вакум танхим нээгдэх юм байна. Энэхүү хамтын ажиллагааг “Элэг нэгт Монголчууд” сангийнхан дэмжиж  байгаа бөгөөд Монгол хүний эрүүл мэндэд стратегийн хөрөнгө оруулж байгаад нь  нийслэлийн Засаг даргад талархаж байгаагаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!