Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа
нээлээ. Тус цэцэрлэг нь 1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг
180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан
бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр
ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс
цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан
байна.
Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж
ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн
санхүүжилт хийсэн байна.
Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах
хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин
чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.