
Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их
сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс
технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал
Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш,
судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг
хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах
саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот
төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс
хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас
хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.
