Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 8-нд тохиож байна.
Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын
хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй
8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар
төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар
болжээ. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод
үржүүлгийн газарууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй
хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш
арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.
Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн
61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас
тарихаар төлөвлөсөн бөгөөд иргэд ойн зурвас дундуур төмөр замаар
зорчих боломж бүрдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.